Бяцхан хүүд амьдрал бэлэглэх “Мөнх цохилох зүрх” аяныг залуус санаачилжээ
Монголчууд бид цөөхүүлээ гэтэл сүүлийн үед эх орны минь гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс маань хүнд хэлбэрийн монголд эмчлэгддэггүй өвчин их тусаж байна. Харин эх оронд минь сайхан сэтгэлт хүн олон байдгийг тод харуулж яваа “Залуусын мартагдашгүй намар” групп, “Залуусын итгэл” групп, “Залуусын давалгаа” ТББ-ын залуучууд хамтран “Мөнх цохилох зүрх” нэртэй сэтгэлийн аяныг санаачилжээ. Уг аяны зорилго нь зүрхний хүнд өвчин туссан М.Мөнххүслэн гэх дөрвөн настай бяцхан хүүд туслах зорилготой юм байна.
М.Мөнххүслэн хүү 2010 оны тавдугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд гурван сартайдаа зүрхний хүнд хавсарсан гажигтай хэмээн оношлогдож Эх Нялхасын Эрүүл Мэндийн Төвд байнгын хяналтад байх болжээ. Гэтэл энэ сарын 20-нд хүүгийн өвчин хүндэрч зүрхний хавхлагын сүүлийн шатандаа орсон гэдгийг мэдсэн байна.
Хүүгийн энэхүү өвчнийг манай улсад эмчлэх боломжгүй ч энэтхэг улсад бүрэн эмчилж амь насыг нь аврах боломжтой гэсэн хариу авжээ. Иймээс залуус тус аянг эхлүүлж элэг нэгт монгол ахан дүүсээсээ тусламж хүсэн аянд нэгдэхийг уриалж байгаа юм байна.
Мөн тус аяны залуус явуулын хайрцаг ажиллуулж өчигдөр буюу нийслэл хотынхоо ойгоор Чингисийн талбайгаар явжээ. Залуусын энэхүү аяныг дэмжиж байгаагаа илэрхийлэн Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга нар мөнгө хандивласан байна.
Жил болгоны арван нэг дүгээр сарын нэгэн бол “Үндэсний өгөх” өдөр байдаг билээ. Тиймээс энэ өдрийг ашиглан М.Мөнххүслэн хүүд итгэл хайрлаж бага ч гэсэн дэм болоосой гэж монгол түмнээсээ хүсье.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
заяагаар нь орхиоч дээ. эцэг эх нь банзалдаж архидаж явж байж ийм согогтой бараа үйлдвэрлэчээд албатай юм шиг ардын халаас суйлахаа боли.