Б.Шүүдэрцэцэг: “Хулан хайрын тууж-3″
-Яагаад Ананд авч болдоггvй юм бэ? Арай Анандыг хvрвэл дэлбэрчих юм биш биз дээ?
-За, юу гэж дээ. Би чиний Анандыг яах ч vгvй. Зvгээр чамд, бас хvvд чинь бэлэг явуулсан юм. Бас…бас чамд ноднин явахдаа өгөх гээд чадаагvй нэг захиа байгаа юм. Чи ноднин яагаад намайг гаргаж өгөөгvй юм бэ? Би чамайг хvрээд ирэх байх гэж нисэх дээр зөндөө харсан.
-Би бvр жаахан бацаан байхдаа л чамд хайртай байсан. Харин чамайг хамар доороосоо ингээд Анандад алдчихна гэж ёстой бодоогvй. Чи хэнийг ч тоодоггvй тийм ихэмсэг охин байсан ш дээ. Тэгээд л би чамд хайртайгаа хэлж зvрхлээгvй байхгvй юу.
-Би ч чамайг надад сайн гэж бодож яваагvй. Эртvvд намайг төрөхөд байхад утасдахад чинь … vгvй, хайртай гэж хэлэхэд чинь гайхсан л даа.
-Би та хоёрыг vймvvлэхгvй ээ. Зvгээр п енгөрсөн хойно ч гэсэн сэтгэлийг минь мэдэг гэж утасдсан юм. Харин миний тэр захиаг уншчихаад урчихаарай, за юу. За баяртай. Биеэ бодоорой. Баяртай. Хуланг хариу хэлж ч чадаагvй байтал Тvвшин утсаа тавьчихлаа. Утас тасран хэдэн мянган км-ийн алсаас дэргэд юм шиг сонсогдож байсан хайртынх нь дуу хоолойн оронд дийд … дийд гэсэн чихэнд чийртэй дуу сонсогдлоо. Цонхоороо харахад ганц ч навчгvй нvцгэн улиас дэндvv уйтай. Хөгжим сонсох гээд гарт тааралдсан нэг цомгийг тавьсан ч чих шуугихаас өөр ямар ч нэмэр болсонгvй. Бvсгvй толгойгоо боосон цагаан алчуураа аваад нvvрэндээ нааж байгаад асгаруулан уйллаа. Орой нvд нь хавдчихсан байхыг хараад Ананд их л санаа нь зовон аргадангуй байхад ч Хулан нvvр өгсөнгvй. Анандад сайн байя гэж хичнээн хичээгээд ч нэг л болж өгөхгvй байлаа. Сvvлдээ цаадхийнх нь ч тэсвэр барагдаад:
-Хулаан, би чамайг гомдоогоогvй байх аа? Тэгээд яагаад надад ингэж муухай аашлаад байгаа юм бэ? гэж хvvгээ тэврэн өрөөнийхөө хаалгыг хааж байгаад асуухад нь ч дуугарсангvй. Хэдийгээр ямар ч гэм хийгээгvй тvvнийг өрөвдөж байсан ч угийн гөжvvд зан нь хөдлөөд хvvгээ шvvрч аван ээж, дvv хоёрынхоо инээлдэн цайлж суусан гал тогооны өрөө рvv зvглэв.
-Тэгвэл би харилаа. Яагаа ч vгvй байж чамайг царайчилж айлын тогоо өнгийж сууж чадах ч vгvй гэж залуу хэлээд хувцсаа шvvрэн гарчээ. Ананд vvнээс илvv хатуу vг хэлж чадах ч vгvй хvн билээ. Айлын тогоо өнгийх гэдэг нь өөрийнх нь vг ч биш. Өдөр аав нь уулзаад “Цаад эрх охин чинь хэзээ манайд ирэх гэж байна даа?
Эр хvн айлын тогоо өнгийх муухай байдаг юм. Эцэг нь болохоор зун хуримыг чинь хийе гэж байсан. Тэр болтол хvvгээ айлд байлгамааргvй л байна. Эсвэл миний хvv тусдаа гарах уу? Өвөөгийн чинь байр сул байж л байгаа шvv дээ” гэж хэлсэн нь хэрvvлийн vеэр толгойд орж ирснийх билээ. Хулан тэр хоёрын тийнхvv анх удаа тар турхийснийг ээж нь гадарласан ч охиноо зовоочихно гэж бодоод асууж чадахгvй дэмий л хадам ээж рvvгээ утасдаж хэлжээ. Аав нь гадаад явчихсан, Ананд тэр чигтээ ирээгvй болохоор тэр шөнө гурван эмэгтэй ганц нярайтай эл хуль оргиод их л эвгvй байлаа.
Харин маргааш нь тvvнийг хvvтэйгээ хоёулхнаа байж байтал эмээ нь иржээ. Сэтгэл нь хоосрон гансарч тайвшрах гэж ядахдаа уйлахгvй байхад нь хvvгээ тэврэн сууж байтал хонх дуугарав. “Ийм эрт хэн байдаг байнаа. Бөртэ ирэх болоогvй баймаар юм” гэж бодсоор тvvнийг хаалгаа тайлтал эмээ нь инээчихсэн зогсч байв. Хулан өөрийн эрхгvй “эмээ” гээд тэврээд авчээ. Эмээ нь тvvний духан дээр vнэрлээд “Хvv нь зvгээр vv? Эмээ нь хvvдээ дэм болж чадахгvй байж хий л санаа зовох юм. Энэ муу улаан амьтан чинь бvр хvн дvрсэндээ орчихож. Зун гэхэд борви нь тэнийчихнээ” гэж ганцаараа шахуу ярин хvvг аваад буйдан дээр суув. Эмгэн ачийгаа нэг л уравгар байгааг нvдний булангаар хараад мэдсэн ч эхлээд өөр юм ярьсаар байлаа. Шууд асуух юм бол гөжvvд зан нь хөдөлчихнө гэж мэдэж байгаа болоод тэр билээ.
-Vгvй, ийм жаахан байж хувцаслачихсан. Бидний vед чинь ой өнгөртөл нь л өлгийдчихдөг байлаа шvv дээ. Чамайг лав эмээ нь таван сар болгож байж дөнгөж цээжийг нь гаргаж өлгийдөж байсан юм даа гэж эмгэн ярьсаар. Хулан эмээдээ цай хийж өгөөд хажууд нь сууснаа өөрийн эрхгvй уйлчихлаа.
-За, миний охин битгий усан нvдэл. Толгой нь өвдчихне. Залуу улс аль сайдаж муудахыг тэр гэхэв. Ананд хvv өнөө орой л хvрээд ирнэ. Нялх биетэй хvн их уйлж болдоггvй юм хэмээн бага байхад нь аргаддаг байсан шигээ vсийг нь илэн ярьсаар Хулан ч овоо тайвширчээ.
-Эмээ, би…би Анандтай суумааргvй байна. Аав, ээжид болохоор хэлж чадахгvй юм. Бvр Анандад өөрт нь ч хэлж чадахгvй юм. Би яах вэ?
-Юу болж байгаа нь энэ вэ? Охин минь. Эмээдээ сайхан яриад өгөөч.
-Би анхнаасаа Анандтай сууна гэж ерөөсөө бодоогvй. Та мэднэ ш дээ. Манай хуучин байрны Тvвшин гээд нэг хvvхэд байсныг. Яагаав, миний төрсөн өдрөөр аавын өгсөн цас оруулдаг шилэн бөмбөлгийг хагалаад тосыг нь гоожуулчихдаг.
-Аа, тийм. Нөгөө айхтар дэггvй золиг уу?
-Харин тийм. Би уг нь тэрэнд сайн байсан байхгvй юу. Тэгээд Тvвшин ноднин Америк явчихсан юм. Намайг бvр жаахан байхаас л дандаа шоглож байдаг ч гэсэн аягvй ухаантай, сайн хvvхэд. Чив чимээгvй байсаар байгаад явчихсан болохоор нь би тэрийг намайг тоодоггvй л юм байна гэж бодсон. Тэгсэн чинь намайг төрөхөд байхад Америкаас утасдаад “Чамд сайн байсан” гэдэг байгаа. Өчигдөр бас утасдсан. Би Анандыг хуурмааргvй байна, эмээ. Одоо яах вэ? Надад танаас өөр хэлж ярих ч хvн алга. Аав бол ойлгох л байх. Ээж бол ёстой боож vхнэ биз. Намайг хvн амьтан эцэггvй хvvхэд гаргачихаж гэж бодно гээд төрөхөес Анандынд аваачих гээд байсан хvн шvv дээ.
-Яадаг юм билээ дээ, охин минь. Сэтгэлгvй байж хvнтэй сууж болохгvй ээ. Ядаж тэр золигийн хvv ингээд хvний сэтгэл vймvvлээд өнгөрсөн хойно утасддаг нь юу вэ? Уг нь Ананд маань сайн л хvvхэд. Охиноо яльгvй эрт л болохоос сайн нөхөртэй болчихлоо гээд эмээ нь баярлаад байсныг яана. Охин минь дахиад тvргэдэвзэй. Сайн бод. Хvн бодох тусам ухаан суудаг юм. Яаран шийдэж л болохгvй.
-Тэгвэл эмээ, миний ярьсныг хэнд ч битгий хэлээрэй. За юу. Ялангуяа ээжид.
-Эмээ нь юу гэж хvнд хэлэхэв. Харин охин минь сайн бодоорой. Хvvхэд эцэггvй болгох муу ч гэсэн өөрийнхөө ч, хvний ч амьдралыг vрээд хэрэггvй шvv. Эмээ нь энийг л хэлье дээ. Хvнд зөн совин гэж байдаг юм. Бод гэж ухаан заяадаг. Сайн бодож хөдөлсөн хvн хий бага гаргадаг юм. Эмээ, ач охин хоёрын хооронд ийм нэг аминчхан яриа болж өнгөрснийг хэн ч мэдсэнгvй. Хулан нууцаа эмээдээ ярьж, бага ч гэсэн сэтгэлээ онгойлгожээ. Маргааш нь Уянга Анандыг дагуулаад ирэв.
-Та хоёр чинь юу болоод маяглаад байгаа амьтад вэ? Суугаагvй байж салж байгаа юм уу, хайшаа юм? Энэ хvvхэд чинь тэгээд эцэггvй өсөх юм уу? Та хоёр одоо зvгээр нэг vерхэж байгаа хvvхдvvд биш. За юу хэмээн босго давангуут л тэр тачигнаж гарав. Ананд юу ч хэлсэнгvй. Хувцсаа өлгөөд шууд хvvхэд унтаж байсан өрөө рvv алхжээ.
Хулан, Уянга хоёр зочны өрөөнд орлоо. Тэр найзыгаа горьдчихно гээд Хулангийн дуртай интоорын компот авчирчээ.
-Май. Нандийгаас ирсэн мэйл. Би чам дээр ирэх гээд завгvй байсаар зөндөө удчихлаа. Манай шалгалтууд эхэлчихсэн. Ядаж бvх хичээлдээ 80-аас дээш оноо авчихвал ээж Бээжингийн Анагаахад явуулна гэсэн юм. Анагаах ч над шиг толгой муутай хvнд барахгvй даваа юм аа. Ингэхэд та хоёр яагаад хэрэлдчихээв?
-Юу ч гэх юм дээ. Нэг л мэдэхэд муудчих юм байна ш дээ,
-Худлаа яриад л. Чи нэг л юм нуугаад байна даа. За, за. Чи нэг л ярихгvй гэж бодсон бол vхэр шиг зөрvvд хvнтэй юу ярихав. Харин Очироогоо vнсье гээд бослоо.
Ананд хvvгээ тэвэрчихсэн цонхны дэргэд зогсч байв. Хvv нь сэрчихсэн нvvрээ эцгийнхээ хацарт учиргvй vрчиж байв.
-Аагий, уур чинь гарсан уу? Компот ид гэж Хуланг хэлэхэд
-Уг нь би ерөөсөө уурлаагvй юм сан. Асуухаар асга гэдэг биз дээ. Тийм ээ, миний хvv? Энэ чинь эр хvн болохоор аавыгаа ойлгоод байгаа юм гээд инээмсэглэв. Уржигдрын бяцхан хэрvvлийг мартчихсан нь царайнаас нь илт. Хулан vvнийг ажиглаад санаа алдан хvvгийн орноос зvvлттэй цаасан vнэгийг харлаа. Хvvгээ vнэг хайчлах эцэггvй болгох, сэтгэлдээ нууцалсан нvцгэн vнэнийг хадгалсаар явах хоёр зам өмнө нь байлаа. Анандын хувьд ч уржигдрын хэрvvл бас л бага ч гэсэн ул мөрөө vлдээснийг өөрөө мэдрээд байв. Хуланд хайртайдаа, бас хvvгээ гэсэндээ өнөөдөр ирээдvйн хадмындаа буцаад ирсэн ч гэсэн сэтгэлдээ байгаа эргэлзээг vлдэн хөөж чадсангvй. Өчигдөр шалгалтаа өгчихөөд гарч явтал Золтуяа утасдаж:
-Хvv чинь том болж байна уу? Чи өнөөдөр шалгалтаа хэд өгөв? Нялх хvvхэд, авгай хоёроо асраад, хичээлдээ яваад ядарч байна уу? гээд л өөрт нь нэг л санаа тавьсан өнгөөр ярьсан нь их л сайхан санагджээ. Одоо бодоход бvтэн жилийн турш өөрөө л Хуланг гээд нvдээ аваад өгөх шахан гvйснээс биш тэр охин хvний урманд тvvнд ганц удаа санаа тавьж байсныг санах гээд чадсангvй билээ. Тэгэхэд л анх удаа Хулан ер нь надад хайртай юм гэж vv? гэсэн эргэлзээ төрсөн. Ялангуяа хvvгээ гаргаснаас хойш хуримын тухай ярихаас байнга бултах болсон нь ямар учиртай юм бол? Тэр хоёр хэдий болтол ингэж өөх ч биш булчирхай ч биш явахыг бvv мэд. Өөрийнх найзууд орой болгон интернетэд суугаад, эсвэл биллиард, диско хэсээд гоё, гоё охин эргvvлээд хичээл номоос өөр санаа зовох юмгvй явахад дөнгөж арван есөн насандаа хадмын хаяа бараадан хvvхэн царайчилж суух нь зөв vv? гэсэн бодол Анандын зvрхэнд нь хургажээ. Магадгvй хэдийгээр Хулан палхийтэл хэлээгvй ч гэсэн тvvний хайхрамжгvй хvйтэн харьцаанаас өөртөө хайргvйг нь мэдэрч эхэлсэн ч юм уу.
Ананд Хулантай муудалцаад гэртээ харьж хоёр хонохдоо эцэг эхдээ болсон явдлын талаар юу ч хэлсэнгvй. Гэвч аав нь тvvнийг хараад л тэр хоёрын хооронд нэг юм болсныг шууд гадарлажээ. Тэр гадаадын төслийн байгууллагад ажилладаг тул орой их эрт тарна. Хувийн эмнэлэгтээ хамаг цагаа зориулдаг авгай нь бол мөд гэрийн бараа харахгvй. Мань эр багадаа эхээсээ өнчин хоцорсон тул гэрийн ажилд муухан авгай нараас хамаагvй дээр, Ганц хvv нь хадмындаа суух болсон тул хоол хийж ядах ч юм vгvй. Тэр нэгэн орой эхнэрийнхээ дуртай хоол тахианы гуя шарчихаад, интернетэд холбогдчихсон ертөнцөөс тасарсан мэт таг сууж байтал хvv нь иржээ. Ананд өөрийнхөө тvлхvvрээр бvргэд хаалгаа тархийтэл онгойлгон, өрөө рvvгээ гэтэн явтал Ганхуяг:
-Сайн уу, миний хvv? Ганцаараа юу хийж яваа юм гэхэд нь аавынхаа дуунд цочих шахсан хvv нь:
-Өө, аав. Сайн уу? Би нэг ном авах санаатай. Хоноод явдаг юм бил vv гэж илт худал хэлэв.
-Хоол идсэн vv? Хаанаас яваа юм бэ дээ? гээд аав нь гал тогооны өрөө рvv оров.
-Vгvй. Сургууль дээрээс шууд ирлээ.
-За. Тэгээд ач хvv сайн уу?
-Сайн. Тоглоом шажигнуулахаар хараад байдаг болсон.
-Энэ хагас сайнд ээж бид хоёр чинь очих санаатай. Ер нь ч Хулан та хоёрын тухай ярилцъя, энэ чинь гэж ярингаа шарах шvvгээнд тахианы гуя халаан, хvvдээ “Еdwin” цай аягалж өгөв. Ананд таг дуугvй цай оочлон сууна.
-Юу болоов? Цаад охин чинь элдвийн ааш гаргаа юу?
-Юу гэж дээ гээд Ананд ОО руу орчихов. Энэ нь тийм сэдвээр ярилцах дургvй байна гэсэн vг. Хонх дуугарлаа. Эхнэр нь ирсэн тул хvvгээ цааш нь шалгаасангvй. Авгайнхаа хувцсыг авч өлгөн:
-Хөгшин чинь чамд тахиа шараад. Аа, бас хvv ирсэн гэж байдлыг илтгэв. Дуу цөөнтэй, юманд нэлээд нуруутай ханддаг авгай нь:
-Ананд ганцаараа ирээ юу? гээд хувцсаа солихоор өрөө рvvгээ орлоо.
-Ганцаараа л явна. Сургууль дээрээс явна. Ном авах гэж ирлээ гэнэ. Харваас худлаа. Аягvй бол цаадхитайгаа муудалцаа биз. Тэр Хулан ч ааштай охин шиг харагддаг юм.
-За, муудалцаад юу л шалив гэж. Харин ч Хулан чинь эвдрээгvй гайгvй л хvvхэд харагддаг юм.
-Муу хvvгий минь хөөгөөд явуулсан юм биш vv? Ер нь ганц хvvгээ алийн болгон айлын тогоо өнгийлгөх юм. Манай бэр л болох гэж байгаа юм бол Хуланг ач хvvтэйгээ авчирвал яасан юм бэ?
-За, яахав, яахав. Ананд тэдний тогоог өнгийгеөд байх ч юу байхав. Хулан биеэ тэнхэртэл аавындаа баймаар байгаа байх. Манай энэ ч гэсэн амьдрал vзээгvй хvн ш дээ.
-За, за. Хоолоо идэж vз гээд нөхөр нь нэлээд дургvйцсэн янзтай яриаг нь таслаад гал тогоо руугаа оров.
Аав, ээж, хvv гурав урьдынх шигээ ширээ тойрч суугаад хооллов. Ээж нь ирснээр яриа эгзэгтэй сэдэв рvv дахин хазайсангvй. Нярай ач хvvгийнхээ тухай ярилцсаар нэг мэдэхэд унтах цаг болчихжээ.
Харин маргааш өглөө нь Анандыг явсан хойгуур эцэг, эх хоёр нь нухацтай ярилцав. Ээж нь хэзээний өөрийг нь байхад хvvгийнхээ тухай ярих дургvй зантай. Цагаан сараар хадаг тавин бэр гуйж, Хуланг ач хvvтэйгээ хамт гэртээ авчран зун хуримыг нь хийх нь зvгээр юм гэж тэр хоёр шийджээ. Ийнхvv авгайтайгаа зөвлөж байж Ганхуягийн дотор онгойдог ажээ.
Тэр боловсролгvй, гэртээ суудаг авгайтай хvмvvсийг vл ойлгоно. Муу авгай эр хvнд чиргvvл болдог гэж ярих дуртай.
Тиймдээ ч шvдний нэртэй эмч авгайгаараа их бахархана, Vзэл бодлоо хуваалцахад ч, албан тушаал дээшлэхэд ч өөртэй нь эн тэнцvv эхнэр эр хvнд тvшиг болдог гэдэгт бат итгэнэ. Дотооддоо төгссөн жирийн нэг инженер залуу Лондонд мастер хамгаалан өдий зэрэгтэй яваад танил тал нөлөө ихтэй эхнэрийнх нь дэмжлэг vнэхээр их байсан билээ. Уг нь мань эр оюутан байхдаа хоёр ч удаа эхнэр авахаа дөхөөд тэр хvvхнvvд сэтгэлд нь хvрээгvй тул тэгэс ингэс хийж байгаад л больчихсон юм. Гуч дөхсөн хойноо оройтож ургасан агт араа нь өвдөж авгайтайгаа танилцаж билээ. Гуниглангуй нvдтэй өндөр цагаан хvvхэн шvдийг нь огт өвтгөлгvй авч өгсөн нь Цэрэнханд байлаа. Ийм аятайхан хvvхэн аль хэдийн ханьтай болчихсон биз гэж эхлээд бодсон ч гараад сувилагчаас нь ганц бие гэдгийг нь мэдээд авчээ.
Тэгээд л маргаашаас нь эхлээд шvдний эмнэлгийн хоёр давхар цагаан байшинг сахисаар тэр хvvхнээ авч суусан сан. Харин ээжийгээ дууриасан охинтой болох сон гэсэн ганц мөрөөдөл нь л биелээгvй. Эрчvvд дандаа л хvv хvсдэг атал мань эр л охин мөрөөдөж байсан нь сонин.
Анандыг гэр рvvгээ гvйчихээд буцаж ирсний маргааш нь Хуланд Америкаас илгээмжийн бичиг ирэв, Тэр бичгийг аваад Хулан баярлахаасаа илvv сэтгэл нь бага зэрэг тvгшив, Хэдийгээр хайргvй ч гэсэн муудалцаад дөнгөж эвлэрсэн болохоор Тvвшингээс илгээмж ирсэн гэхээр Анандыг гомдчих вий гэж болгоомжилж байлаа, Тэгээд дvv охиндоо тэр бичгийг өгч шуудан явуулав. Тvвшингээс жижигхэн хайрцагтай юм иржээ, Дvvгээсээ тэр бяцхан илгээмжийг авах гэж гараа сунгахдаа зvрх нь хачин их догдлон тvг тvг цохилж байлаа. Хvvхэд насны гэнэхэн шохоорхол нь хайр болон дэлбээлсэн ч хоёр биенээ ойлголцоогvй нь дэндvv харамсмаар. Сэтгэлээ нээлгvй алсад одчихсон хайртаас нь юу ирсэн бол гэж яаран өрөөндеө ч оролгvй илгээмжийн боодлыг задаллаа.
URL: