Н.Алтанхуягийн ээлжит далд санаархал юу вэ?

Н.АлтанхуягӨнөөдөр ерөнхий сайдыг огцруулах талаар хэлэлцэх ёстой УИХ-ын нэгдсэн чуулган АН-ын бүлгийн хурал тараагүй байгаатай холбоотойгоор хойшилсон байна. Чухамдаа бол тус хуралдаанаар ерөнхий сайд Н.Алтанхуяг тал дээр намын гишүүд байр сууриа нэгтгэхээр оролдож байгаа бололтой.

Өчигдөр АН-ын гишүүд уулзалтанд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Н.Алтанхуяг, болоод УИХ-ын дарга З.Энхболд нар уулзалдсан аж. Тэрхүү уулзалтаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын тогтвортой байдлыг хангаж ажиллах хийгээд өөр хоорондоо яс шидэлцэн намыг бутаргаж болохгүй хэмээн анхааруулсан байна. Харин энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэгвэл намын даргаасаа татгалзчихъя. Засгийн газар чадах чинээгээр бүтээн байгуулалт өрнүүлж байхад МАН-ын гишүүдээс илүү манай намынхан өөрсдөө баалж, миний эсрэг муу мэдээлэл цацаж байна шүү” хэмээн бухилдаад намын даргын суудлаа өгч болно хэмээсэн аж. Энэхүү намын бүлгийн хурал удааширч байгаа нь Н.Алтанхуягийн ээлжит нүүдлийн нэг.

Учир нь өөрийн байр суурийг авч үлдэхийн тулд намынхаа даргаас татгалзаж намын нөхөдөө өөрийн талд оруулж авах гэсэн далд санаархал.Хэрвээ энэ нүүдэл нь амжилттай болвол өөрийнх нь эсрэг зогссон байгаа МАН-ын 28, намын нөхөдийн 12 гишүүний нэгдсэн гарын үсэгтэй огцруулах тухай өргөх бичгийн хэсэг бүлэг нь өөрийн талд орох магадлалтай гэж тооцсон бололтой.

 

 

ЧОЙ

 


URL:

Нэр: Zochin Огноо: 31 October 2014

Guie mun teneg gar yumaa

Сэтгэгдэл бичих