АНУ-ын Ерөнхийлөгч үхлээ”

АНУ-ын “Фокс” мэдээллийн агентлагийн “Твиттер” хуудаснаа Ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдсэн хэмээн зарлажээ. “Фокс”-ын шуурхай мэдээ буланд Обама алуурчны хоёр суманд оногдсоны улмаас нас барсан хэмээжээ.

Хоёр цаг гаруй хугацаанд энэхүү мэдээлэл устгагдалгүй байсаар байв. Гэхдээ энэ хэрэг нь Хакеруудын хийсэн ээлжит хэрэг байсан юм. Албаныхан өөрсдийгөө “Скрипт Кидди” гэж нэрлэсэн бүлэг хүн эл хэргийг үйлдсэн хэмээжээ. “Фокс” агентлагийнхан мэдэгдэлдээ тус мэдээллийг хэн хийсэн болохыг эрэн сурвалжилж байгаа гэлээ.

Хуурамч мэдээлэл нь долдугаар сарын 04-ний өдөр орон нутгийн цагаар 07:00-д тавигджээ. Эхний гарчиг нь “Жаргалтай 04-н” гэсэн байсан бол дараа нь “Ерөнхийлөгч үхлээ” хэмээх гарчигтай мэдээлэл цацагдсан гэнэ.

Г.Одбаяр


URL:

Сэтгэгдэл бичих