Тагнуулын дуусгаагүй барилгын цогцолборыг сургуулийн зориулалтаар ашиглана

e68a84ecffb0d74dbigМонгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаад зогссон “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг ТӨХ-ны нээлттэй дуудлагын худалдаагаар худалдсан билээ.
Долоо удаа хойшлогдсон тухайн барилга байгууламжийг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нээлттэй дуудлагын худалдаагаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК 10,800,450,000.00 төгрөгийн үнийн санал дуудсанаар ялагч болсон юм.Тэгвэл тус компанийн төлөөллийн мэдээлж буйгаар дээрх барилгыг цаашид сургуулийн зориулалтаар ашиглах гэнэ. “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” компанийн тухайд боловсролын салбарт хөрөнгө оруулан энэ чиглэлэрээр ажиллахаар сүүлд байгуулагдсан компани юм байна. Шинээр байгуулагдах сургуулийнхаа нэрийг “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” хэмээн нэрлэх агаад цаашид ямар боловсрол, сургалтын арга хэлбэрийг сонгон нэвтрүүлэх тухайд мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.

Б.Боргил

- See more at: http://society.time.mn/content/50646.shtml#sthash.nrvydwvD.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих