Тавантолгойг хувьчлах шалгаруулалт нөгөөдөр дуусна

saaaaaaaaaaaТавантолгойн менежментийн хувьчлалын асуудлаар Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 268 дугаартай тогтоол гаргасан. Хувьчлах сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нд дуусах юм байна. Сонгон шалгаруулалтын дараа менежментийн хувьчлал хийх аж. Энэ өвөлдөө багтааж ажлаа зохицуулж шалгарсан компаниуд хөрөнгө оруулалтаа хийх нь зөв гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байсан юм.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед валютын урсгалыг нээх нэг боломж гэж улстөрчид харж байна. Засгийн газрын тогтоолд “…Хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх” хэмээн заажээ.

Зууны мэдээ
М.Ган

URL:

Сэтгэгдэл бичих