Тавантолгойг хувьчлах шалгаруулалт ирэх сарын 1-нд дуусна

b32fb1027cb50935bigТавантолгойн менежментийн хувьчлалын асуудлаар Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард 268 дугаартай тогтоол гаргаж, хувьчлах сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн.  Уг сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нд дуусах юм байна. Сонгон шалгаруулалтын дараа менежментийн хувьчлал хийгдэх аж. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед гаднаас орж ирэх валютын урсгалыг нээх боломжтой гэж үзээд улс төрчид уг шийдвэрийг гаргажээ.  Засгийн газрын тогтоолд зааснаар хувьчлах хөрөнгө оруулагч компани нь 51 хувиас багагүй хувийг нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай байх бөгөөд тухайн компанийн хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд байх шаардлагатай гэдгийг тусгажээ.

Н.Чимгээ

- See more at: http://mining.time.mn/content/50634.shtml#sthash.3e4jmT3X.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих