“Алтан намар” хөгжмийн наадам энэ жил болохгүй
ССАЖЯ мөнгө өгөхгүй гэснээс болж хүнд хэцүү байсан ч 21 жил тасралгүй явж ирсэн наадам энэ жил өнжих нь ээ. Хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдийг сонсож хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн хэнийх нь, аль нь ямар болсныг дэнсэлдэг, шүүдэг, үзэгч сонсогчдод хүртээдэг “Алтан намар” наадам энэ жил болохгүй гэдэгт урлагт хүчин зүтгэдэг хүмүүс сэтгэл гонсгор байгаа аж.
Энэ жил залуу хөгжмийн зохиолчдоос лав нэг бус нь зохиол бүтээлээ сонордуулна гээд баяртай байсан аж. ”
Уран бүтээлчид мөнгө гэхээс илүү урам, хүсэл тэмүүлэлд дөрөөлж бүтээж туурвидаг. Сүүлийн жилүүдэд том хэмжээний хөгжмийн зохиолд мөнгө урамшуулал олгодог болсноос болоод дан хөгжмийн богино, хөгжмийн зэмсгүүдийн олон янз, төрөл, дуугаралт, нийлэмжийн сайхныг харуулсан бүтээлүүд төрөх нь ховордоод байсан.Харин түрүү жилээс нэлээд хэдэн жижиг формын зохиолуудын сураг дуулдаад байсан юм. Ямартаа л хөгжимчид цөөн минутын бүтээл тоглох гэхээрээ сонгодог ч бай, үндэсний ч бай зэмсгээр гадаадын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдээс тоглодог болох вэ дээ. Үндэсний хөгжим барьж гарч ирээд л Орос, Европ, Хятад, Япон зохиолууд тоглоно. Монголд ядаж хөгжим нь монгол үнэртэйгээ байхсан” гэж хүмүүс ярьж байна.
URL: