Рейчел охины түүх дэлхий даяар шуугиан тарьж байна
Дэлхий дээр 10 дахь хүн бүр цэвэр усны хомсдолд орсон байдаг. Рейчел, 9 настай америк охины ачаар мянга мянган хүмүүс тусламж авчээ.
Энэ зурган дээр Рейчел байна. Тэр бараг 9 нас хүрэх гэж байгаа ба түүнд нэг мөрөөдөл бий…Өөрийн төрсөн өдрийг өмнөхөөсөө онцлог тэмдэглэх.
Түүний амьдардаг Сиэтл хотод хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн лекц унших гэж иржээ. Тайзан дээр зогсоод түүний байгууллагаа цэвэр усны хомсдолтой хэрхэн тэмцдэг талаар ярьж байхад харанхуй заалан дотор сэтгэл нь хөдөлсөн Рейчел сууж байв. Олон зуун туйлдсан хүмүүс бохир намаг, шалбагнаас өттэй шавартай ус ууж байгаа бичлэгийг охин анх удаагаа үзэж, энэ уснаас үүдэлтэй аюулт өвчнөөс болж 4500 хүүхэд өдөр бүр үхдэг гэдгийг мэджээ. Энэ нь өдөр бүр эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суусан 10 том нисэх онгоц газарт унаж сөнөж байгаатай ижил юм.
Рейчел тэднийг аврахаар шийджээ.
Скотт Харрисон: Манай байгууллагын бодож олсон нэг арга бол, төрсөн өдрөөр мөнгө бэлэглүүлэх юм. Ухаандаа өөрсддөө бэлддэг энгийн төрсөн өдрийн баярыг бусдын тусын тулд зориулах гэсэн үг юм.
Ээжийнхээ тусламжаар хүмүүнлэгийн “Charity water” байгууллагын хуудсан дээр өөрийн хуудсаа Рейчел нээжээ. Түүнийг таньдаг хүн бүрийг төрсөн өдрөөр нь хүүхэлдэй, плать бэлэглэхийн оронд мөнгө өгч хүүхэд аврахад зориулахыг уриалжээ. Рейчел 15 хүн цэвэр ус уух боломжтой болгохын тулд 300 ам.доллар цуглуулахыг төлөвлөв. Гэвч мөнгө нь зөвхөн 11 хүнд хүрэхээр цуглав. Рейчел сэтгэлээр их унаж, төрсөн өдөр нь ч өнгөрч, хуудас нь ч хаагджээ.
Хэдэн хоногийн дараа Сиетлийн хурдны зам дээр 20 машин мөргөлдсөн мэдээ америкийн хэвлэл мэдээллээр гарав. Нэгд нь Рейчел гэр бүлтэйгээ сууж байжээ. Энэ аваарт орсон олон арван хүн амьд үлдсэн, зөвхөн Рейчел олон тооны нурууны хугаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч амь гарч чадаагүй юм.
Бүтэн сайн болгонд Рейчелийн гэр бүл очдог байсан сүмд олон зуун хүмүүс залбиран охиныг хойт замд нь үджээ. Хүүхдийн биелээгүй мөрөөдлийг гүйцээхийн тулд тэд “Charity water” хүмүүнлэгийн байгууллагаас Рейчелийн хуудсыг дахин нээхийг хүсэв. Анх лекцийн сонсоод охиныг догдлуулсан хүн болох Скотт Харрисон, Рейчелийн эмгэнэлт түүхийг сонсоод хуудсыг дахин нээсэн байна. Тэр Рейчелтэй хэзээ ч танилцах боломж байсангүй, лекцен дээр асуулт тавих гээд охин хүлээн зогссон боловч, очер урт, дээр нь ээж нь яараад чадаагүй байна.
Тэр дахин нээгдсэн Рейчелийн сүүлийн хүслийг бичсэн хуудсан дээр хачирхалтай зүйлс болж байгааг анзаарчээ. Мөнгөнүүд урсаж эхэлжээ. Үйл ажиллагаа эхэлсэнээс хойш хэдхэн хоногийн дотор Рейчелийн сүмээс 100 гаруй мянган доллар цугларч дараа нь бүхэл Сиэтлийг хамарч 300-400 мянган доллар болж, сүүлдээ юу болж байгааг зохион байгуулагчид ойлгохоо больжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон арван мянган хүн Рейчелийн хуудсан дээр сэтгэл хөдөлгөсөн мянга мянган захиа бичсэн байна. Хүүхдүүд өөрсдийн цуглуулгын гахайнуудаа хагалж ээж ааваасаа мөнгийг Рейчелд өгөхийг хүсэж байв. Нийт 1 сая 200 000 доллар цугларчээ.
Энэ мөнгө 15 хүнийг биш бүүр 60 000 хүүхдийн амийг аварч чадахаар болжээ. Хүмүүс ээжийнх нь ТВ-д өгсөн ярилцлагаас Рейчелийн түүхийг мэдэж авсан байна. Тэр хоёр удаа үсээ урт ургуулан тайруулж, хорт хавдар туссан халзан хүүхдүүдэд парик хийхэд зориулан хандивласныг, мөн нас эцэслэсний дараа Рейчелийн эд эрхтэн донор болж өөр хүний амийг аварсан гэдгийг.
Нас барсаны нэг жилийн ойгоор нь хүмүүнлэгийн байгууллага Рейчелийн ээжийг дагуулан Африкийн нэг тосгоноос нөгөөх рүү, гурав дахь, дөрөв дэхь руу очихоор болжээ. Тэд Рейчелийн тусламжаар худагтай болцгоосон юм. Нийт 250 тосгонд худаг гаргаж болхоор санхүү цуглажээ.
Ингэж нэг жижигхэн охины үхэл хүн төрөлхтнийг юу чухал гэдгийг эргэн харахад хүргэсэн юм.
Эцэг эх нь дугуй хээтэй загалмаагийн хажуугаар өнгөрч байхдаа тэртээ, хаа нэгтээ Рейчел нь инээж байгаа гэж төсөөлөгддөг байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
evii dee mundag ohin bjee sn humus ni horvoog uneheer ert orhin odohimda
Ter delhii deer yur amidarsan Ohin Tenger baij
Setgel ih hudulluu
sahiusan tenger yumaa
Сэтгэл их хөдөлж уйллаа. Энэ охин тэнгэрийн илч байнаштээ. Бурхан хүмүүст туслуулхаар өөрийн элчээ илгээдэг тэр нэг илэрхийлэл нь энэ охин. энэ охиний хийсэн бүтээснээр хүмүүсийг сургамж ав гэсэн юм хэлээд байна даанч манай орны томчууд гээд байгаа 76 гаа үүнийг олж уншаад тунгааж ойлгох юм болов уу?
Энэ их сэтгэл хөдөлгөм охины түүх. Гэхдээ ямар улс орнууд Африкын орнуудыг хэн ийм хэцүү байдалд оруулсан билээ сайн бодоцгоо! Үзэсгэлэн төгөлдөр, эрүүл хөрстэй сайхан нутагт цөмийн хог хаягдалаа булж ард иргэдийг нь уух ч усгүй, аймшигтай өвчин тахалд хүргэсэн тэр улс орнууд ичиж амьдраасай билээ.
санадаггүй ээ бараг жилийн өмнө байж магад гадаадын сайтуудар жинхэнэ шуугьж байсан шд. Тэгэхэд энэ мэдээлэл нь Монгол жилийн дараа орж ирж байдаг. Сэтгүүл зүйн салбар яаж хөгжинө дөө. шар мэдээ хов живээ бол цаг алдалгүй бичнэ шүү, олдохгүй бол зохиогоод бичдэг энэ сайтууд иймэрхүү мэдээнүүдийг цаг тухайд нь оруулж байвал сайн сан.
estoi sahiusan tenger bnaa
Mundag oh in bn
Ali deer uy.n medee bn shde. Ungursun medee tavih uym..
shuud l nvdend nulims tsiiilegnej bna vneheer gaihaltai sahiusan tenger
tiimee vneheer aguu ohin bj hvvhdvvdee busdiig hairladag enerengvi setgeltei hvn bolgoj hvmvvjvleh heregtei bna da
jinhene sahiusan tenger bjee
Angel …
Saihan setgeltei ohin bje.horvoo delhii der ene ohin shig myanga myangan humuus bsigasai
Sahiusan tenger baij gaihaltai yuma
horwoo deer ene ohin shig hvmvvs bgasaida
Jinhene sahiusan tenger bje
hunii sain ni turuulj yavdag gej unen ugde
Үнэхээр гайхалтай
Үнэхээр гайхалтай юмаа. Сэтгэл минь маш их хөдөлж бас зөндөө уйллаа. Ийм сайхан сэтгэлтэй охин диваажинд очно гэдэгт эргэлзэх зүйл алгаа.