Хvvхэд тоглож байхдаа суралцдаг

images-143Тоглоом нь бага насны хvvхдийн сэтгэлийн ханамжийг бий болгодог гол хvчин зvйл гэнэ. Эрдэмтэд тоглоом тоглох нь тэдэнд бие бялдрын хөгжил, сэтгэлзvйд дэмжлэг өгөөд зогсохгvй сайн муугийн ялгааг ялгахад нь тусалдаг гэж vзэж байна.

Тоглоом тоглож буй хvvхэд баяр хєєртэй, харилцааны эерэг нєлєєллvvдийг vvсгэж байдаг аж. Нөгөөтэйгvvр тогтлоомын дvрэм журмыг сурч боловсруулж єрсєлдєх чадвар, тактик бодлого зохиож сурдаг учиртай. Мєн багаараа тоглох тоглоом нь тэдний цаашдын нийгмийн амьдралын хэв маяг, идэвх, байр суурийг тавьж өгдгөөрөө давуу талтай. Эрдэмтдийн тодорхойлсноор тухайн хvvхдийн хvн чанар тоглоомонд бvтээж буй дvрээр илэрдэг гэнэ. Зарим асран халамжлагчид хvvхдийнхээ тоглохыг хязгаарлах тохиолдол ажиглагддаг. Хvvхэд байнга тоглохыг эрмэлзэж байвал энэ нь тvvний ирээдvйн амьдралын идэвх, нийгэмд эзлэх байр суурийн илрэл бопдог ажээ. Багадаа тогпож байсан тоглоом нь хvvхдийн ирээдvйн мэргэжлээ сонгоход нөлөөлдөг байна.

өөрөөр хэлбэл тэд єєрсдийн амжилт гаргах мэргэжлээ тоглоомоороо илэрхийлдэг байна. Тухайлбал хөгжмийн зэмсгээр тоглодог байсан хvvхдийн ой ухаан, учир шалтгааныг ялгах систем илvv хєгжиж ирээдvид математикч, зохиолч эсвэл хөгжимчин болох магадлал өндөр байдаг нь анзаарагджээ. Харин тоглоом бvр сайн нєлєєтэй биш аж. Тухайлбал эрэгтэй хvvхдийг байнга буугаар тоглуулах муу гэнэ. Энэ нь тэдний сэтгэхvйд асуудлыг хvчээр шийдэх ойлголт тєрvvлдэг. Тvvнчлэн ганцаараа тоглох тоглоомууд хvvхдийг зожиг ганцаардмал байдлаар хvмvvжvvлдэг аж. Нөгөөтэйгvvр электрон тоглоом сэтгэн бодох чадварт муу нєлєєтэй. Хvvхдийн хувьд оньсон тоглоом нь хамгийн сайн нөлөөтэй аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих