Хууль бус ажиллагаа явуулж, төрийн толгой дээр гишгэгчид

Хууль бус ажиллагаа явуулж, төрийн толгой дээр гишгэж байгаа мөнгө босгогчид АН, МАН дотор ч бий гэнэ. Ингэж УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн байна. Тэд Монгол Улс бодлогоо гаргачихсан байхад Монгол Улсыг давсан бодлогоор мөнгө босгодог ажээ. Тэр дотор АН-ын нөхдүүд ч байгаа, МАН-ын нөхдүүд ч байгаа гэнэ. Гэхдээ МАН-ын нөхдүүд олонхи нь аж. Ноён Х.Баттулга “Ху намын аврах хантаазан дотор багтаж явдаг нөхдүүд дийлэнхи нь. Эндээс 2012 оны сонгуульд асар их мөнгө орж ирнэ. Энэ бол тодорхой. Асар их мөнгө орж ирэхээрээ яадаг юм. Санал худалдаж авна. Санал худалдаж авахаар юу болдог билээ. Дахиад эсэргүүцэл. Долоон сарын нэгэн давтагдана. Киркизийг хар л даа. Манайхтай тун төстэй. Өнөөдөр яг л тийм юм болсон. Хүмүүсээ гэнэт л хоёр өдрийн дотор л АКА буугаар зэвсэглэчихсэн. Энэ тухайд манай энэ Үндэсний аюулгүйн зөвлөл энэ тэр нь эрхбиш дотроо бодолтой байдаг байлгүй дээ” хэмээн санаа зовниж суугаагаа мэдэгджээ.

н.Балдан


URL:

Сэтгэгдэл бичих