Эрчүүд эмэгтэйчүүдийг өвөртөө оруулахын тулд хэлдэг 10 худал үг

Эмэгтэйчүүд сонсож дурладаг. Харин эрчүүд харж дурладаг. Эрэгтэй хүмүүс их овжин ямар ч зүйлд бэлтгэлээ базааж ямар ч зүйлд аз сорихоос айдаггүй харин ч түүндээ дуртай байдаг. Эрчүүдийг яагаад овжин гэснийг мэдэж байна уу? Тэд эмэгтэй хүмүүс сонсож дурладаг гэдэг дээр сайн ажиллаж чаддаг байх нь. Эмэгтэйчүүдийн сонсохыг хүссэн зүйлийг нь хэлээд аргандаа оруулчихдаг гэнэ шүү. Гэхдээ мэдээж эр хүн бүр өөрийн аргатай, өөрийн хэлдэг үгтэй. Тэднээс хамгийн их хэлэгддэг үгсийг бүсгүй танд шивнэе.

«Танайд орж аяга цай уугаад гаръя. Ердөө 10-хан минут!»

A9PMW0_2172674b

Энэ нь өнгөц сонсоход гэм зэмгүй ч яг үнэндээ «Хоёулаа секс хийе» гэснээс огт ялгаагүй үг. Хэрэв та өөрийгөө бэлэн байна гэж үзвэл тоглоомын дүрмийг хүлээн авч, цайнд урьж болно. Үгүй бол эелдгээр хойшлуулж болно. Харин эндүүрч “цайнд” урьчихаад, секс хийхээс татгалзвал таныг хамгийн тэнэг хүүхэнд тооцож магадгүй шүү. Энэ бол эрчүүдийн тоглоом.

«Манайд очиж кино үзэцгээе!»

1168631313-Malena

Энэ бол эрчүүдийн дуртай «их буу». Тэр мэдээж таны дуртай киног тавих боловч, лаа, дарс зэрэг бусад зүйлсээр сонор сэргэмжийг чинь алдагдуулж орхино шүү.

«Хоёул зүгээр жаахан хэвтэе…»

couple_sleeping-725x483577119822013-11-12-15-12[www.urlag.mn]

Энэ бол их гэнэн арга л даа. Тэгсэн хэдий ч хүүхнүүд үүнд хууртаж орхидог л гэж байгаа юм. «Зүгээр хэвтэх» бол сексийн хамгийн дөт зам. Учир нь далд хүсэлгүйгээр «зүгээр хэвтэх» ганц ч эмэгтэй байхгүй. Хэвтэж байгаа хүүхнийг аргалах нь ердөө л техникийн асуудал.

«Би чамайг хэнд ч өгөхгүй!»

cea36552da3c7cae08541804607fca57

Өө, ямар романтик үг вэ? Гэхдээ «Санта-Барбара» мэтийн дээр үеийн кинонд л ингэж гардаг шүү дээ. Ухаантай хүүхэн бол «Ядаж өөр үг олдоогүй юм байх даа!» гэж бодоод л өнгөрнө.

«Би үргэлж чамтай хамт!»

гэрлэх540

«Чи зөн билэгтэн юм уу?» гэж асууж болно шүү. Алсдаа юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Хэрэв бүх юм ийм амархан байдаг бол “эвлэрлийн гэрээ” гэдэг юм гарч ирэх байсан уу? Тэгэхлээр хоёрхон хувилбар л байна: нэг бол тэр үнэхээр хайр дурлалаасаа болж ухаанаа алдаж байна, эсвэл гэнэн итгэмтгий бүсгүйчүүдийн хулхин дээр цэцэг ургуулж сурсан нөхөр байна.

«Чи бол миний мөрөөдлийн бүсгүй!»

52

Сонсож байхад сайхан л үг. Гэхдээ дэндүү даваадуулсан хэрэг биш үү? Ийм үгэнд итгэдэг бүсгүй нэг бол өөрийгөө хэтэрхий сайханд боддог, нэг бол өөрийгөө огт үнэлж үздэггүй хүн байж таарна. «Тэр нь ч юу юм бэ?» гэх маягийн тоомжиргүй үгээр хөөрлийг нь дарахыг бод. Хэрэв инээж байвал хошин шогийн мэдрэмж сайтай, боломжийн эр гэсэн үг. Уурлаж доромжлуулсан дүр эсгэвэл “амбаардаад” явуулчих!

«Би хүүхэдтэй болмоор байна»

4495910_1d848db4

Харин энэ ч үнэн байх тохиолдол их бий шүү. Гэхдээ л үүнийг далд зорилгоор хэлдэг эрчүүд маш олон. Ялангуяа таны сонор сэрэмж суларсан үед чихэнд тань ингэж шивнэвэл үлгэр үнэн мэт санагдах буйзаа. Гэхдээ шалгаж болно: салж яваад хэрхэхийг нь хар. Хэрэв тэр зөвхөн эгзэгтэй агшинд л ингэж хэлдэг, бусад үед идэвх багатай байвал жинхэнэ худалч эр.

«Намайг эцэг эхтэйгээ танилцуулаач!»

introduce-boyfriend-parents-2

Секс хийгээгүй байж ингэж хүсдэг эр хүн хорвоод нэг ч байхгүй гэнэ. Илүүц тайлбар хэрэггүй биз.

«Эр эм хүмүүс сайхан нөхөрлөж болдог гэдэгт би итгэдэг!»

2299296_4b1b1a8d

Сайхан хэлсэн, бүр мундаг гэж болохоор худал үг. Учир нь эрчүүдийн 90% нь зөвхөн эрчүүдийн нөхөрлөлд л итгэдэг гэсэн статистик мэдээ байдаг аж. Гэтэл эмэгтэйчүүд гэнэн цайлганаар ийм нөхөрлөлд итгэдэг гэнэ. Гэхдээ эмэгтэй хүн өөрөө ч гадарладаггүй нууц мөрөөдөлдөө автаж эсрэг хүйстний нөхөрлөлд итгэж байдгийг ухаантай эрчүүд мэднэ. Нэг сайхан үдэш нөхөрлөл байхгүй болох аюултайг бүсгүй яаж мэдэх билээ!

URL:

Сэтгэгдэл бичих