Найз бүсгүйгээ бусадтай хардан амь насыг нь хөнөөжээ
Найз бүсгүйгээ бусадтай хардан амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ. Гэмт этгээд найз бүсгүйгээ хороогоод зогсохгүй толгойг нь тасдан хогийн саванд нуусан байжээ. Хохирогчийн цогцосыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны нутгаас өнгөрсөн баасан гаригийн өглөө олжээ.
Улмаар талийгаачийг хэн болохыг тогтоон, сэжигтнийг долоон цагийн дараа олж саатуулсан байна. Талийгаач эмэгтэйг Б гэдэг байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны нутаг, Алтайн гудамжинд амьдардаг байжээ. Хэргийг үйлдсэн Г гэх залуу 1974 онд төрсөн, 37 настай, ял шийтгэл эдэлж байгаагүй нэгэн юм байна.
Уг хэргийг өдгөө УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байгаа юм. Сэжигтэн анхны мэдүүлгээрээ хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
URL: