Таван хүн хорджээ
Ус сувгийн удирдах газрын харьяа төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, таван хүн хордож, Цэргийн госпитальд хүргэгдсэн талаар албан бус эх сурвалж мэдээллээ.
Эмнэлэгт хүргэгдсэн ажилчдын биеийн байдал муу байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна гэв. Ослын талаар тодруулахад, Ус сувгийн удирдах газрын харьяа төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэхээр эрэгтэй ажилчид орсон байна.
Лагийн худаг нь таван метрийн гүнд байдаг бөгөөд худаг руу орсон ажилчид ямар ч хамгаалах хэрэгсэлгүй байсан аж. Улмаар хорт бодист хортой газын хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан алдсан хэмээн албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм.
Түүнчлэн лагаас найман төрлийн хорт бодис ялгардаг бөгөөд хүний биед сөргөөр нөлөөлдөг байна.
Монголын мэдээ
URL: