Намайг хөөх яахав, намын дүрэм үндсэн хуулиа уландаа гишгэдэг А даргаа яах гэж байна
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ерөнхий сайдыг огцруулах талаарх асуудлаар завсарлага авсан билээ. Харин өнөөдөр энэхүү завсарлагын хугацаа дуусч дээрх асуудлыг дахин хэлэлцэх учиртай. Ерөнхий сайдыг огцруулах саналд МАН-ын 26 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар дэмжсэн нь ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед цагаа олоогүй асуудал гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Гэвч тэрээр өөрийн байр суурьтаа бат зогсож Н.Алтанхуягийг огцруулна гэдэг кноп дарна гэдгээ мэдэгдсэн. Харин энэ асуудлаас болж намаас хөөх тухай асуудал яригдаж эхэлсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх асуудал бүлэг дээр яригдаагүй. Ямар нэг байдлаар намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй. Тийм учраас бүлгийн хуралдаанд зүгээр оролцоод л явж байгаа” гэсэн мэдээллийг өгч байсан юм. Гэтэл Ж.Батзандан гишүүн “намайг хөөх, туух яахав нөхдөө. Намын дүрэм, Үндсэн хууль хоёроо байнга уландаа гишгэдэг “А” даргыгаа яах вэ” хэмээн өөрийн твиттерт жиргэжээ.
URL: