Хийнд хордсон ажилтнуудын бие тааруу байна

10-28-18_700x700С.САРУУЛ

Ус сувгийн удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн гүнд лагийн худгийг цэвэрлэхээр орсон ажилтан залуу хорт хийнээс болж ухаан алдсан  байна. Түүнийг аврахаар орсон бас нэг ажилтан нь  хорт хийнд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний биеийн байдал тааруухан байгаа юм байна. Харин эх сурвалжийн хэлснээр энэ талаарх мэдээллийг Ус сувгийн удирдах газрынхан нууцалж байгаа учраас хордсон хүмүүсийг ямар эмнэлэгт хүргэсэн нь тодорхойгүй байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр хордсон ажилтнууд ухаан ороогүй байгаа гэнэ.

.Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих