Б.Шүүдэрцэцэг: “Хулан хайрын тууж”

шүүдэрцэцэг

Май хvvхдээ аваарай! гэх дуунаар Хулан хvнд нойрноос сэрлээ.
Тvвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нvд нvд рvvгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зvгээр л зvvд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн vрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бvтэлттэй төрсөн болохоор хvчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хvvхдээ удаан орилуулж болохгvй шvv, тархиндаа даралттай гээд эргэхдээ “Ээж нь гэж бас хvvхдээрээ амьтан шив дээ” хэмээн vглэх нь чих дэлсэв. Аргагvй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дvvрэн Барби хvvхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгvvрийн цонх харагдана.
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. “Яг Ананд дvрээрээ. Ингээд ангиасаа хамгийн тvрvvнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хvvхэд ямар царай муутай байдаг юм бэ? Vгvй ээ, гэхдээ хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээв Анандаас мессеж иржээ. “Aagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu” гэжээ. Бvсгvй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгvйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хvйтэн тачигнаж байв. Харин Ананд найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нvцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад.
-Хулаан, халуун савтай хоол унталгын хувцас авчирсан шvv гэж хашгирахад амнаас нь бөөн уур дэгдэв. Хулан тvvнд хайртай эсэхээ мэдэхгvй. Наймдугаар ангиас нь хойш vргэлж халамжлах болсон энэ хvvг зvгээр л ангийн хvvхэд гэж боддог байсан юм. Мартын наймнаар ангийнх нь хөвгvvд аль охинд бэлэг өгөхөө сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг өгч таарна. Бас даалгавар авах нэрээр дандаа утастдаг, шалгалт дээр сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож өгнө. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Тvвшинд хайртай. Бvр хар багаасаа шvv. Тэр Тvвшин нь байрандаа бvv хэл тэр хавьдаа нэртэй дvрсгvй амьтан. Бvр цэцэрлэгт байхын л өвөлд нь цасаар нvvрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илvvтэй шоглоно. Гэтэл наймаа төгсөөд есөд ордог жилээ есөн сарын нэгэнд өнөө дvрсгvй гайхал чинь Хулангийн ангид шилжээд ирчихсэн байв. Тааралдах бvртээ шоглуулдаг мөртөө Хулан бvр жаахан байхаасаа л гадаа гарах бvртээ Тvвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Тvвшинд л зориулж гоёдогсон. Хvссэн юм хvзvvгээр гэгчээр ингээд мөрөөдлийн хөвгvvнтэйгээ vргэлж хамт байх болсондоо ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нvдээрээ инээсэн, өтгөн хөмсөгтэй хэзээ ч ам хуурай байдаггvй хөгжилтэй энэ хvvд ангийн охид их талтай. Харин Тvвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангvй. Ай хөөрхий задгай хvрэн vс намируулсан янзаган нvдтэй Хулан гэж хөвгvvдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн валинтены өдрөөр Тvвшингээс зvрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хөтлөлцөн алхахсан” гэж Хулан битvvхэн мөрөөдсөөр аравдугаар ангид оржээ.
-Хулангийн гэрээс юм ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хvv нь vнэгчлэн vрчигнэнэ. Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хөлс нь асгарч, хvvгийнхээ хажууд хэвтэн зvvрмэглэв. Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч vгvй гэр ч vгvй. Тэр хоосон тал дундуур Хулан Тvвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мөртлөө яагаад ч юм, тэр хоёр нэг ч vг дуугарахгvй хаашаа ч юм яваад, яваад л байх юм.”
Хажуугийн орон дээр хэвтэж байсан хvvхний хvvхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хvv нь унтсаар. Тийнхvv тайван унтаж байгаад нь баярлан бяцхан улаан нvvр рvv нь харж хэвттэл гэнэт vгээр илэрхийлэмгvй их хайр гарч, нимгэн зөөлөн зулайд нь уруулаа аяархан наав. Аравдугаар ангид орсных нь өвөл охины хайрын бурхан гадаадад сурахаар яваад өгчээ. Ангийнхан нь Тvвшинг гаргаж өгөхөөр бөөнөөрөө нисэх рvv явахад Хулан “ханиадтай” гэж шалтаглаад очоогvй. Тэгээд нөгөө Микки хулганы зурагтай том дэрэндээ нvvрээ наагаад асгартал уйлж билээ. Орой нь Ананд шилтэй аньс барьчихсан иржээ. Сарын дараа Хулан Гэгээн валентины өдөр Анандаас ягаан туузаар боосон бэлэг авч хамт шоу vзсэн. Ингээд нэг л мэдэхэд тэр хоёр vерхэж 
эхлэв. Гэтэл хаврын шалгалт эхлэх vеэр Хулан жирэмсэн болчихсоноо мэдсэн юм. Тvвшинг мартах л гэж Анандтай vерхсэн нь ямар том алдаа болсныг гэнэхэн охин дэндvv хожуу ухаарчээ.
Яанаа дөнгөж аравдугаар ангиа ч төгсөөгvй байж. Би ямар тэнэг юм хийчихэв ээ! Аав ээжджж юу гэж хэлнээ! “Хатагтай” эмнэлгээс гарахдаа Хулан ингэж бодон бөөн бөөн нулимс унаган явсан. Улиасны унгирал хийссэн тэр өдөр шиг их уйлсан удаа тvvний амьдралд байсан гэж vv.
Хvv төрснөөсөө хойш хэдэн цагийн тvрш Хулангийн хувьд хариулт олдохгvй байгаа нэг асуулт бол Ананд тvvний хувьд хэн юм бэ? Нөхөр, сvйт залуу, хайртай хvн … аль нь ч биш. Зvгээр л хvvхдийн эцэг.
Маргааш нь ээж болсны дараах анхны өглөө. Хvv нь шөнө их уйлсан тул залуухан ээж өчигдрийнхөөсөө илvv ядарчээ. Орных нь хажууд тавиастай гурван ширхэг час улаан сарнай гундаж эхэлсэн нь нэг л уйтай. Гэнэт утас нь дуугарав.
-Байна уу? Хулан уу? Hi, Тvвшин байнаа. Чамайг бэбитэй болсонд баяр хvргэе. Цаг vргэлж бодож явсан хvнийхээ дууг сонсоод балмагдсан бvсгvй эхлээд дуугарч чадсангvй. Зvдэргээнт энэ хоёр хоногт сульдсан зvрх нь тогтож ядан булиглав. Нэг сайн амьсгаа аваад:
-Сайн … баярлалаа. Ямар сонин хvн бэ? Чи намайг… vгvй энэ тухай хэнээс мэдээ вэ?
-Ангийнханаас и-мэйл аваад. Хулаан би чамайг л гэж танай сургуульд шилжиж очсон юм ш дээ. Даанч хайртай гэж хэлж амжаагvй юм. Уг нь …
Гэтэл хvv нь сэрж нярай хонгор дуу нь часхийн яриаг нь тасалчихав.
-Хvvхэд чинь vv? За за баяртай дараа нь ярья даа. Утас тасран дийд дийд… Хулан хvvгээ хөхvvлэн сууж байхдаа гучхан секундын энэ яриа зvvд л байгаасай гэж ямар их хvсч байв аа. Сvvнд нэвтэрч норсон энгэр лvv нь харууслын хар нулимс бөмбөрөн урссаар хvv хөхөө ховдоглон хөхсөөр л байв.
Ай хөөрхий Хулан гэж …
Хулан төрөхөөс гарахаар боллоо. Анандын аав, ээж хоёр ач хvvдээ нэр өгнө, гэртээ гаргаж авна гээд бөөн баяр хөөр. Харин Хулан урьд нь хэдхэн удаа л очиж vзсэн танихгvй шахуу айлд шууд эмнэлгээс гараад очно гэхээр санаанд нь багтахгvй байв. Тvвшин утасдсанаас хойш хоёр өдөр өнгөрчээ. “Яг төр өдрийн орой хөхөнд нь сvv орж” нам унтчих юм бол зангирчихдаг юм гэж эмээ нь захисан тул Хулан хөхөө саасаар цурамхийлгvй хонов. Гадаа цас будран, жавар тачигнасан дvн өвлийн шөнө байсан. Шинэ жил дөхсөн байр хөөртэй шөнvvдийн нэг. Гэрт дvv нь сvлд модоо засчихсан байгаа даа.
Өнгөрсөн жилийн өдийд шинэ жилээр юу хийж байлаа даа байз. Бvх найз нартаа мессэж явуулаад л, дискодоод д хөгжилтэй байжээ. Мессэж гэснээс утсаа унтраачихсанаа гэнэт санав. Хvvгээ унтах хооронд тvр цурамхийх гээд л унтраачихсан. Одоо асаавал хариу нэхсэн баахан меесж байгаа даа. Гэвч одоо мессеж шидэлцэж суух зав ч байхгvй, чадал ч байхгvй болжээ. Ээж болсон энэхэн гурван өдөрт Хулан ямар их өөрчлөгдөө вэ?
Хөхөө сааж нойргvй хоносон тэр шөнө Хулан ээжийгээ хайрлах ёстойгоо эх хvн гэж ямар их энгvй ачтан байдгийг ойлгосон. Урьд нь шvvдрийн усаар цай чанаж өгвөл эхийнхээ нэг л шөнө өндийж хөхvvлсэн ачийг нь хариулдаг юм гэж сонсч л байсан ч тэгж орой руу орж байсан нь vгvй.
Хулангийн ээж гэж тас тас инээсэн идэрхэн хvvхэн болохоор дуунд гардаг сэгсгэр буурал ээж мээж гэсэн vг инээдтэй санагддагсан. Гэтэл охин өөрөө ясаа яйртал, голоо тасартал өвдөн байж, хvv төрvvлж, нялхарсан биетэй нойргvй хонож байж ээж болохын зовлонг ойлгож ээжийгээ өрөвдсөн нь энэ. Төрсөнөөсөө хойш хvv нь их уйлав. Өнөөдөр ч уйлагнасаар Хулангийн угийн цагаан царай улам шингэрэн цонхийж, сормуус нь сvvдэртэн тун ч ядрангуй харагдана. Энгэсэгнийхээ толинд нvvрээ нэг харчихаад халуун савнаас шар будаатай цай аягалан орон дээрээ өнцөгдөн суулаа.
Өрөөнийх нь хоёр хvvхэн нэг нь орон дээрээ сандайлж, нөгөө нь хажуулдан хэвтээд хvvхдээ хөхvvлэнгээ нөхөр, хадам, ажлынхаа тухай ам хамхилгvй ярих ажээ. Нэг нь олон оёдол тавиулсан тул сууж болохгvй хажуулдан хэвтсэн нь тэр.
-Хvv гарах байх гэж горьдоод гурван охинтой болчихлоо. Ёстой шатлаа. Манай хvн эхлээд жаахан

гонсгор байх шиг байсан. Өөрийнх нь буруу юм чинь яахав дээ.
-Зvгээр ээ. Охин хvvхдvvд алсдаа эцэг, эхдээ ээлтэй.
-Чи ч яахав. Азтай хvн. Хvv, охин хоёртой юм чинь, Би одоо гучин тавтай, Дахин төрнө гэж байхгvй. Уг нь хvvтэй болчихсон бол… Эрчvvд чинь заавал хvv гээд мөрөөдөөд, яриад ядаргаатай ш дээ гэхчлэн хvvхэд нь уйлах юм уу, унтахаас бусад vед далан долоон vг дэлгэх нь яршигтай.
Энэ өдрийн өглөө нь ээж, аав хоёр нь тvvнийг төрөхөөс гаргах тухай халуухан ярилцсаныг Хулан мэдээгvй. Хэлээгvй юм чинь яаж ч мэдэх вэ. Анандын ээж шинэ хvнээ гэртээ гаргаж авна гэж тэднийх рvv утасдсанаас бvх юм эхэлжээ. Хулангийн ээж Цэцэгмаа ирээдvйн худдаа тоймтой хариу хэлж чадалгvй өвгөнөөсөе асууя гээд утсаа тавьсан. Гэтэл нөхөр нь энэ тухай сонсохыг ч хvссэнгvй.
-Чи чинь юу яриад байна аа. Тэднийх миний охиныг хадаг тавьж гуйгаад ёсолж төрлөөд авсан биш, би охиноо айлд зvгээр нэг өгөөд явуулах юм уу. Би өөрөө очиж гэртээ авчирна гэж Батболд тvс тас хэлжээ. Батболд гэж Хулангийн аав.
-Өвгөн нэгэнт охины хадмууд гэртээ гаргая гэж байхад. Тэгээд ч нөхөргvй хvvхэд гаргасан юм шиг. Хvн амьтан юу ч гэх юм билээ.
-Хэн, юу ярьдаг юм. Тэр банди нь ч ямар зан ааштай юм билээ. Зангий нь мэдэхгvй. Ёс төрөөр нь аваагvй улсад охиноо даатгахгvй ээ. Чи эртхэн ирж, гэр орноо янзал. Би охин, зээ хоёроо гаргаж авна.
Ингээд л Хулан хvvтэйгээ хамт төрсөн гэртээ гарч ирэхээр болов.
Өдрийн гурван цагт аавынх нь саарал “Соната” төрөхийн гадаа ирж зогслоо. Ананд баглаа сарнай барьчихсан гартаа том боодолтой юмтай хvлээлгийн өрөөнд зогсож байв. Нvд нь баяр хөөрөөр гэрэлтсэн Анандыг хараад яг тэр мөчид л Хулан тvvнийг хайрлахын төлөө бvхнийг хийхээр шийдлээ. Ананд гоё ногоон цаас, торон чимэглэлтэй ягаан сарнайн баглаагаа тvvнд өгөөд уруул дээр нь vнсэв. Цаанаас нь бас Хулангийн ээж гарч ирээд өлгийтэй хvvг авчээ.
-За. миний охин ээж нь vнсье. Гадаа аав чинь машиндаа бий. Яасан хөөрхөн амьтан бэ? гэж ээж нь хэлж, Анандтай булаацалдан нярай хvvгийн духыг vнэрлэлээ.
-Гэртээ харина биз дээ гэж Хулан эрхлэнгvй дуугарав.
-Ямар ч байсан 45 хоног гэртээ байлга гэж аав чинь хэлсэн.

Хулангийн сэтгэл баяр хөөрөөр дvvрлээ. Амаржих газрын хvлээлгийн өрөөнөөс гарангуут өвлийн жавар хацар хайрах ажээ. Аав нь машинаасаа гарчихсан тамхи татаж зогссоноо шидчихээд ухасхийн хvрч ирлээ.
-За, ингээд аавыгаа өвөө болгочихов уу? гээд духан дээр нь vнэсэхэд нь аавынхаа хурц нvдэнд уярал хайр, бас өрөвдсөн харц гялхийхийг Хулан мэдэрлээ. Хvv өвөөгийнхөө машин дотор часхийн уйллаа.
-Эр хvн гэсэндээ дуу нь өөр байна шvv. Одоохон өвөөгийндөө очлоо доо. Гал зээ болох нь дээ гэж ярингаа аав нь байрныхаа урд ирж зөөлхөн зогсов.
-Танай найз Уянга, Золоо хоёр ирж гэр цэвэрлэхэд тусалж байгаа. Худууд ч одоо ирж байгаа байх. Миний охин малгайгаа сайн дарж өмс. Салхи авчихав гэсээр ээж нь тvрvvлэн буулаа. Хулан Анандын гарыг тvшин буухдаа дахин Тvвшинг бодохгvй юм шvv гэж сэтгэл дотроо андгайлж байв.
Золтуяа ирснийг сонсоод Хулан багагvй гайхлаа. Дэндvv хор шартай, хэр хэмжээнээсээ илvv юманд санаархаж явдаг тэр охинтой Хулан хэзээ ч дотно найз байгаагvй. Гэтэл төрөхөөс гэртээ гарч ирсэн энэ өдөр нь Золоо гэнэт өөрийнх нь сайн найз болчихсон гэр цэвэрлэлцэх гэж ирдэг ямар сонин хэрэг вэ. Харин Уянга бол тvvний хамгмйн сайн найз нь билээ.
-Нээрээ, Золоо чиний биеийг асууж над руу зөндөө ярьсан. Би чамд хэлэхээ мартчихаж. Тэгээд өнөөдөр чамайг эмнэлгээс гарна гэсэн чинь өөрөө тусалъя гээд танайд ирчихсэн гэж Ананд хэлээд Хулангийн малгайг дарж, ороолтыг иь битvvлэн халамжлав.
-Ямар сонин юм бэ? Золоо яагаад гэнэт надад тийм сайн болчихоо вэ гээд Хулан орцныхоо хаалгыг татав.
-Алив тэр улаан амьтныг өндөр эмэг нь vнэрлэе гэсээр эмээ нь хаалга тайлж:
-Миний муу шар бvлтгэр охин ингээд ээж болчих гэж. Ядрав уу гэсээр Хулангийн духыг vнэрлэлээ. Эмээдээ vнсvvлэхдээ л бvсгvй нялхамсам уйлмаар санагдсан ч дорхиноо биеэ барьжээ. Аавынх нь ээж энэ хөгшний өвөрт өссөн болохоор Хулан нөгөө эмээгээсээ илvv элгэмсvv. Эмээгийнх нь цаана зогссон ангийнх нь хоёр охин
-За баяр хvргэе. Хvvхэд чинь хэнтэй нь адилхан юм бэ.
-Ингээд манай ангийнхан аав, ээж болоод эхэлдэг байжээ гэж дуу шуу болон тэврэлдлээ. Золоо Анандыг vнсэх хооронд Уянга Хулан руу нvд ирмээд авчээ. Энэ бол Золоо яагаад энд байгааг жичдээ ярина гэсэн vг. Золоо хэзээний зангаараа нvvрээ япон кабуки театрын жvжигчин шиг хачин их будсан нь дөнгөж төрөхөөс гарч ирсэн Хулангийн хажууд дэндvv хөгийн харагдах ажээ. Тэдний ангийн хөвгvvд Золтуяагийн нvvрийг хусуураар малтвал хэдэн кг пудр гарах бол гэж шоолдог байсныг санаад Хулан их л инээд нь хvрлээ.
Уянга сурлага муутай ч гэсэн хөөрхөн ааштай дажгvй зvс царайтай охин билээ. Хулан тэр хоёр аль нэгдvгээр ангиасаа vерхсэн багын найзууд. Одоо Швейцарт сурч байгаа Нандин тэр гурав салшгvй гурван найз байсан юм.
-Нандийгаас мэйл ирсэн. Баяр хvргэх гэж чам руу хэд хэд залгаад холбогдож чадаагvй гэж байна лээ. Одоо крисмас болчихсон амарч байгаа гэсэн гэж Уянга зориуд чанга хэллээ.
-Өө тийм vv. Би ядраад утсаа унтраачихсан байсан байх аа гэх зуур Хулан хувцсаа Анандад өгөөд өрөө рvvгээ зvтгэх зуур
-Аагий, нааш нь өгчих. Би өлгөчихье гэж Золоо хачин нялуун хэлэх нь сонсогдсон ч Хулан юм санасан ч vгvй. Өрөөг нь цэмцийтэл нь цэвэрлэж салхивч нээснээс гадна орных нь дэргэд хvvхдийи шинэхэн модон ор тавьжээ. Тоглоом, торон чимэглэл болсон тэр чамин эдийг хараад баярласан Хулан:
-Ямар хөөрхөн ор вэ гэж дуу алдав.
-Салхивчийг нь хаагаарай. Ананд аа, хvvгээ оронд нь тавья гэсээр ээж нь шурхийн орж ирэв. Энэ vеэр нярай хvv vрчигнэн уйллаа.
-Миний хvv гэхэд сураагvй болохоор эвгvй юм. Ямар хөөрхөн vнэртэй юм дээ. Хэнтэй ч адилхан юм бэ дээ. Хамар, хөмсөг нь надтай адилхан юм уу даа гэж хvvг задлах зуур хажууд нь зогссоор байгаа Ананд ганцаараа шахуу ярина. Хулан хvvгээ хуурайлаад аманд нь хөхөө хийж орон дээрээ сандайллаа.
-Яг л чи дvрээрээ байгаа биз дээ. Хөөрхөн байгаа биз. Би анх хvvгээ харсан чинь эхлээд аягvй царай муутай харагдсаан. Тэгээд мөөмөө хөхvvлсэн чинь нээх өрөвдмөөр. Тэгэхэд нь л аймаар хайр хvрсэн гэж Хуланг ярихад вааранд цэцгийг нь хийн, хvvгийн орыг -Хөх нь сvvтэй юм. Яамай, яамай гээд
-Нялх хvvхдийн өрөө агааргvй болчихно. Энэ гурваас бусад нь тийшээ орцгооё гээд vvд хавиар хэрэгт дvрлагсдыг гаргаж хаалга
-Миний хайрт, ядарсан уу. Аймаар өвдсөн байх даа гээд Ананд vсийг нь илэн уруулыг шимэн vнсэв. Ядарч нялхарсан бие нь тэр янаг vнсэлтэнд сэрэх шиг ямар нэг юм нуруугаар нь гvйх шиг сонин мэдрэмж төрөхөд бvсгvй өөрийн мэдэлгvй хариу vнсээд санаа алджээ.
-Төрнө гэдэг чинь ёстой аймаар юм аа. Өнөөдөр оёдлоо авахуулсан. Бас л эвгvй юм билээ гэснээ
-Хараач. Манай хvv аягvй ховдог байгаа биз гэснээ ярвайлаа.
-Яасан?
-Зvгээр ээ. Хvvхэд хөхөхөөр сав агшиж ингэж их өвддөг юм гэсэн.
-Аан. Эмэгтэй хvн ч хэцvv юм аа.
-Аагий, хvvдээ хэн гэж нэр өгөх вэ?
-Би бvр бодоод бодоод гоё нэр олдоггvй ээ.
Цонхоор харахад цас чив чимээгvйхэн будрах нь цаг хугацаа зогсчихсон ч юм шиг. Өөрт нь хайртай энэ залууг тvшин хvvгээ хөхvvлж суугаа яг энэхэн мөчид vгээр хэлж боломгvй аз жаргалтай байгаагаа Хулан мэдэрч байлаа.
-Би өчигдөр зах орж энэ орыг авсан юм. “Пассаж” төв, ТБДандууд” орсон чинь хамаагvй vнэтэй байсан. Харин энийг чамд. За, нvдээ аниарай гээд Ананд алган дээр нь жижигхэн бvлээхэн төмрөн хайрцаг юм тавилаа.
-Одоо харах уу? гээд Хулан нvдээ нээн харвал алган дээр нь туузаар боосон мөнгөлөг хайрцаг тавьжээ.
-Юу юм бэ, бөгж vv?
-Харин, таа л даа. Миний бэлэг шvv.
Хулан толгойгоо гилжийлгэн бөгжөө харж
-Нээрээ цагаан алт байнаа. Гоё байна гээд хацраа хонхойлгон инээмсэглэхэд нь Ананд:
-Чи ёстой хөөрхөн харагдаж байна гээд хvзvvгээр тэврэн vнсэв.

(Үргэжлэл бий)


URL:

Нэр: hi Огноо: 31 October 2014

urgeljlel ni haana bgaa yum be

Сэтгэгдэл бичих