ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАВ

1510936_595891290515035_2553441448856980645_n

ҮСХ-ноос олон нийтэд статистикийн мэдээллийг ашиглах, танин мэдүүлэх, статистикийн боловсрол, мэдлэгийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бидний амьдрал статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байгаа юм байна.

Өөрийн амьдарч буй эргэн тойронд статистикийн тоо мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа болон ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэгдсэн агуулгатай байх аж. Мөн 300-500 үгтэй, Microsoft Word программ дээр arial фондоор 11 үсгийн өндөртэй бичсэн эсвэл гараар, цэвэр гаргацтай бичсэн байж болох юм байна.

Эхний 3 байрт бүтээл шалгаруулж шагнах бөгөөд шалгарсан бүтээлийг ҮСХ- ны www.nso.mn болон facebook хуудсанд байршуулна.

Нэгдүгээр байр: өргөмжлөл, /гурван зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;
Хоёрдугаар байр: өргөмжлөл, /хоёр зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;
Гуравдугаар байр: өргөмжлөл, /зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;

Бүтээлийг information@nso.mn цахим хаягаар хүлээн авах ажээ.

1385535_595876657183165_8020578755958362403_n


URL:

Сэтгэгдэл бичих