Ерөнхий сайдын гэрээний нууц хавсралтын золиос нь хэн болов

8Өнгөрсөн долоо хоногт шуугиан тариад амжсан ерөнхий сайд хийгээд МАХН-ны дарга нарын хийсэн хамтрахн ажиллах 10 жилийн гэрээний тухай асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан нь нилээдгүй олон эрх мэдэлтнүүдийг эмзэглүүлээд авсан. Харин энэхүү хийсэн гэрээний талаар сонссон мэдсэн нам нэгт нөхөд ч басхүү самгардсан.

Гэрээний нууц хавсралт мэдээллийн хэрэгслээр задарч олон нийтэд ил болсонд сандарсан ерөнхий сайд маань ТЕГ-т үүрэг өгснөөр энэ хэргийн гол буруутныг хайх эрэлд гарсан юм. Харин гол буруутан нь АН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл гэгч холбогдон шалгагдаж эхлээд байгаа. ТЕГ энэхүү бичиг баримт хуурамч, фотошоп дээр дуурайлган ажилласан гэмт хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор хэрэг үүсгэн шалгахаар болсон байна. Хуулинд зааснаар бичиг баримт, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох, 1-3 сар баривчлах, хүндрүүлэх нөхцөлтэй бол таван жилээр хорих заалттай ажээ.

Гэтэл нэгэн сонирхолтой асуулт урган гараад байгаа нь гэрээний нууц хавсралт гэх зүйл чухамдаа яах гэж нууцалсан байж болох уу гэдэгт л хамаг учир байгаа юм. Үнэхээр л хамтран ажиллах гэрээ байсан бол намын нөхөдтэйгээ харилцан зөвшилцөөд шийдчих л басйан зүйл гэтэл гэтэл яагаад гэрээндээ давхар нууц хавсралт хийсэн нь одоо болтол асуулт болон үлдээд байна.

 

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих