Нийслэлийн өдрийг амралтын өдөр болгож хуульчлаагүй
Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн ойн баярын өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиож байгаа. Тэгш ой тохиож байгаа болохоор бүх нийтээр амарна гэсэн ойлголт нийслэлчүүдийн дунд байна.
Харин энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож хуулинд заагаагүй ажээ. Тиймээс нийслэлийн өдөр бол бүх нийтийн амралтын өдөр биш юм байна.
URL: