МАН-ын бүлэг ТЕГ-ыг шалгуулахаа мэдэгдлээ
МАН-ын бүлгээс Тагнуулын Ерөнхий газрыг Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулахаар болжээ. Тус бүлэг ТЕГ-ыг хууль зөрчин ажиллаж, байцаан шалгах үйл ажиллагаа явуулахдаа шөнийн 00.02 цагт ажлын байранд нэвтэрч байгууллагын өмч хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан мөн хүмүүсийг ажлын цаг дууссаны дараа буюу шөнийн цагаар дуудаж байцаасан гэв.
Мөн тус газрын даргыг улс төрийн албан тушаалтан томилсон. Тиймээс үүнийг нь мөн шалгуулах ёстой гэж тус бүлэг үзэж байгаа аж.
1996-2000 оны хооронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн тухайн үед УИХ-д цөөнх байсан бүлгийнхээ үйл ажиллагааг тагнаж яваад баригдан улмаар ажлаасаа халагдаж байжээ. Энэ түүх дахин давтагдах гэж байна хэмээн тус бүлгээс мэдэгдлээ.
Ямартай ч МАН-ын бүлэг энэ асуудлаар УИХ-ын даргад гомдол гаргаж Тусгай хяналтын дэд хороогоор асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон байна.
URL: