“Ичдэггүй” Ичинноров 2012 оны сонгуульд нэр дэвшихийн тулд хөгшин Америк нөхрөө одооноос ад үзэж эхлэв
Ичинноров хэмээх хуульч хүүхэн хэдэн жилийн өмнө гэнэтхэн гарч ирээд 10 мянган төгрөг хулгайлаад 10 жил шоронд хоригдох ял авсан нэгэн ядарсан хүүхнийг өмгөөлж байсан юм даг. Тухай үед олон нийтийн дунд ард иргэдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцдэг мундаг хүүхэн байна даа гэсэн ойлголт тарж байлаа. Тэрбээр тун удалгүй Иргэний хөдөлгөөний тэмцэлд нэгдэж, эрх баригчдын эсрэг жагсахаар О.Магнай, Ж.Батзандан хоёртой хөтөлцөн гудамжинд гарч ирсэн юм. Иргэний төлөөлөл болж индэр дээрээс хашгирч үзсэн нь таалагдсан ч юм уу улс төрд идэвхийлэн орж 2008 оны УИХ-ын сонгуульд ИХ намаас нэр дэвшсэн ч ялагдаж орхисон билээ. Сэлэнгэ аймгийн иргэд түүнийг даанч нэг тоогоогүй гэхэд болно. Энэ явдалд цочирдож хямарсан тэрбээр хөгшин америк нөхрөө дагаа Америк явсан уу нэг хэсэгтээ л нам гүм болчихсон юм. Гэвч энэ хүүхэн 2010 онд нэгэн итгэмээргүй үйлдлийг гэв гэнэт хийж Иргэний хөдөлгөөний бусад тэмцэгчидээ гайхшруулж орхисон билээ. Эрх баригч МАХН-ын эсрэг бахардаж унатлаа хашгиран хамаг муу муухай үгээр муулж шүүмжилж байсан атлаа гэв гэнэтхэн л МАХН-д /бүр МАН гэсэн нэр аваагүй байхад нь энэ үйл явдал болсон гээч/ жишим ч үгүй элсч ягаан торгон дээл намируулан намын улаан батлахаа гардан аваад “Ичдэггүй хүүхэн” гэсэн нэр хочийг түмэн олноос хүртсэн юм. Тэгвэл эрх ашгийн төлөө юутай ч нөхөрлөхөөс буцахгүй энэ хүүхэн удахгүй бас нэгэн эрс зоримог үйлдэл хийх гэж байгаа талаараа ам алдсан аж.
Түүнийг хөгшин америк нөхөр болоод хэний ч юм бэ өгсөн Нора гэх “америк” нэр хоёроороо үргэлж бахархдаг гэдгийг олон түмэн мэдэх байх. Тэгвэл тэр сүүлийн үед хайртай нөхөр, халамжит ханиа ад үзэн тээршаах болжээ. Ад үзээд зогсохгүй “Манай нөхөр сайн хүн л дээ. Бид хоёр бүхий л талаараа маш сайн тохирдог. Гэхдээ тэр надад үнэхээр саад болсон. Миний нөхөр гадаад хүн учраас хүмүүс намайг ерөөсөө дэмжихгүй байсан. Тиймээс би нөхрөөсөө салмаар байна. МАН-аас намайг 2012 оны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн. Тэгэхээр надад гай болох гадаад нөхрөөсөө сална гэж бодож байгаа” гэх зэргээр буу халж суух болжээ. Эрх мэдэл, нэр алдарын төлөө ичих булчирхайгүй зүтгэнэ гэж үүнийг л хэлдэг байх даа. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж л байвал эр нөхөр болоод босгосон амьдрал нь үрэн таран болох юу ч биш байх нь. Сүүлийн үед манай хүүхнүүд улс төрийн орбит луу юугаа ч хайрлахгүй зүтгэх нь хэтрээд байгаа. УИХ-ын гишүүний суудлын төлөө ар гэр амьдралаа ч золионд хаяхад бэлэн Ичинноров шиг өөр олон хүүхэн байх вий гэхээс айдас төрнө. Уг нь Ичинноров гэдэг хүүхэн МАН руу шарвалгүй Иргэний нийгмийн төлөөлөл болоод иргэдээ өмгөөлөөд байж байсан бол 2012 онд нөхөртэй нөхөргүй шулуухан явсаар УИХ-д гараад ирэх байсан юм.
URL: