Улс төрийн онигоонууд

32_047e0e5d295b442b6b6ef13ac85451c6fe400a25Их хурлын гишvvд сууж явсан галт тэрэг хээр осолджээ. Хууль хяналтынхныг ирэхэд нутгийнхан бvгдийг нь оршуулчихсан байж. -Бvгдээрээ нас барчихсан юм уу? -Зарим нь би амьд байна гээд л байсан л даа, гэхдээ тэд нар хэзээ vнэн ярьж байлаа даа.

 

 

Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад санал асуулга явуулжээ. “Дэлхийн бусад орнууд хангалттай хоол хүнстэй байхын тулд юу хийвэл зохистой вэ, үзэл бодлоо шударгаар илэрхийлнэ үү” гэж хүсжээ. Санал асуулга амжилтгүй болж гэнэ. Англи улс “хоол хүнс” гэдгийг ойлгосонгүй гэнэ. Орос Франц хоёр “шударгаар” гэдгийг ойлгосонгүй. Хятад улс “үзэл бодол” гэдгийг ойлгосонгүй. Харин Америк “дэлхийн бусад орон” гэдгийг ойлгосонгүй гэнэ.
 

Баавгай, vнэг, илжиг гурав гvvр барих болжээ. Гэтэл мод огтлох зєвшєєрєл олддоггvй. Байгаль орчны яамнаас гоожин авчрахгvй бол зєвшєєрєхгvй гэж ойн цагдаа хэлжээ. Тэр гурав ярилцаж байгаад баавгайг хот руу Байгаль орчны яам руу явуулав. Удалгvй баавгай ганзага хоосон ирлээ:
- Бvх модыг зєвхєн Хятадад гаргана, олсон мєнгєєрєє мянганы зам барина гээд сайн нь халгаадаггvй. Мань гурав ярилцаж байгаад vнэгийг зальтай учраас гоожингийн зєвшєєрєл аргалаад аваад ир хэмээн явуулжээ. Гэвч удалгvй vнэг ч хоосонирэв:
- Хахуулиар бол олдож байна. Би бvгдийг нь аргалсан, гар хvндрvvлбэл дуртай бvтээнэ гэцгээж байна. Даанч надад хvндрvvлэх юм олдсонгvй:
- Одоо би л явахаас хэмээн илжигийг хэлэхэд нєгєє хоёр нь шоолж :
- Бидний бvтээгээгvйг чи ийм тэнэг амьтан яаж барах вэ! гэцгээв. Гэвч илжиг азаа vзэхээр хот руу Байгаль орчны яамнаас бичиг авчрахаар явлаа. Удалгvй илжиг сайдын жипээр хvргvvлж буцаж ирлээ гэнэ. Гоожин олов уу?
- Ололгvй яахав. Сонгуулийн дараа тэнд чинь сайдаасаа авахуулаад дан манай хамаатнууд ажилд орчихсон байна. Арын хаалгаар зовох юмгvй зєвшєєрєл салгалаа гэжээ.

 

 

Аав аа, капитализмыг алгасах социалист хєгжил гэж юу хэлээд байгаа юм бэ? – Тэгэж хєгжиж болох нь уу, vгvй юу гэж оросууд манайхан дээр туршиж vзсэн юм. Бvтэлтэй юм болоогvй л дээ.

 

 

Нэгэн улс тєрчийн оршуулга болж, хvмvvс ээлж дараалан vг хэлж, талийгаач бол хєдєлмєрч, даруу тєлєв, нинжин сэтгэлтэй, нєхєрсєг эвсэг … хvн байсан, бидний сэтгэл зvрхэнд vvрд … Талийгаачийн аав сонсож сонсож, тэссэнгvй:
-Одоо болно. Бид энд шал єєр хvнийг оршуулж байгаа юм шиг санагдчихлаа гэлээ.

 
Олон улсын хөлөг онгоц далайд живжээ. Хөлгийн ахмад зорчигчдыг хэрэгцээгүй эд зүйлсээ далайд хаяхыг тушаав. Япон хүн електрон бараагаа ус руу шидлэв. “Иймэрхүү зүйл Японд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ. НҮБ-ын ажилтан зузаан зузаан тайлангуудаа ус руу шидэв. “Иймэрхүү юм НҮБ-д зөндөө бий” гэжээ. Харин Афганистан хүн НҮБ-ын ажилтныг ус руу шидэв гэнэ. “Иймэрхүү хүн Афганд хэчнээнлболхэчнээнбий”гэжээ.

Иракт цөмийн үй олноор хөнөөх зэвсэг байхгүй гэдэг нь батлагдлаа гэсэн илтгэлийг Буш сонсоод “за за ойлголоо, тэгвэл Саддамыг нүх рүү нь буцаагаад хийчих”гэжээ.

Хойт Солонгосын Ким дарга Ираны Ерөнхийлөгч Хатами руу утас цохив. “Буш аман дээрээ үй олноор хөнөөх зэвсэг яриад, ачир дээрээ манай системийг өөрчлөхийг зориод байна” гэхэд Хатами “Зүгээр зүгээр бидэнд одоогоор үй олноор нь хөнөөх зэвсэг байхгүй. Тэгээд ч системийг өөрчлөх нь нэгдүгээрт, зэвсгийн асуудал хоёрдугаарт шүү дээ” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих