Л.Гансүхийг Төв аймгаас “Ганц худаг”-т өнгөрсөн шөнө авчирчээ

uls_544eff11e35db_1Л.Гансүхийг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэнэ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх энэ сарын 20-ноос эхлэн Төв аймгийн Цагдан хорих төвд нойтон өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл түүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн байна. Өнгөрсөн долоодугаар сараас хойш хоригдож байгаа түүнийг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд  хэлэлцэхээр болсон байна. Харин түүнтэй хамт нэг хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа М.Тулга нарын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг өчигдөр хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн  байна.

Л.Гансүхийн хувьд өмгөөлөгч нь  Улсын дээд шүүхэд хурал давхацсан учраас хуралдаа оролцож амжилгүй өнөөдрийг хүртэл хойшлуулах хүсэлт гаргаад байсан юм.

Энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Л.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурлыг нэг өдрөөр хойшлуулсанаар өнөөдөр хэлэлцэхээр болжээ.

Шүүх хурал 11 цагт болох юм байна.

М.Нандин uls


URL:

Сэтгэгдэл бичих