Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах нь Ардчилсан намыг буудахтай адил

-13102014-1413179933-796018725-erdenebat

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ.Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягаас мэдээлэл сонсчээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн олон нийтэд тараасан эзнээр МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл тодорсон.

Тагнуулын ерөнхий газраас энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж холбогдох этгээдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн бол МАН-аас үгүйсгэсэн мэдээллийг хийсэн.

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ бүхэнд хуулийн хариуцлага ногдуулах ёстой гэж хэлэлцжээ.

УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессеж бичиж тараасан үйл явдлыг даруй нягталж эзнийг нь олох ёстой гэдгээр холбогдох байгууллагуудад хандсан байна.

Өнгөрсөн баасан гарагт гишүүдийн нэрийн өмнөөс улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой заналхийлсэн, турхирсан шинжтэй мессеж тараагдсан. Мессеж явсан тооны хүрээ 10 мянгаас  хол давсан. Энэ нь монголын үндэсний оператор  компаниас хамаарахгүй, гадаад улсаас цацагдсан нь ноцтой үзэгдэл учраас  шалгаж үзэх хэрэгтэй гэж үзсэн юм.

Хэдийгээр нам хувийн эрх ашгийн сонирхол байж болох ч монгол төрийг хямралд хүргэхүйц ёсзүйгүй улс төр хийх нь хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай манайх шиг улсад байж болшгүй зүйл. Тиймээс ТЕГ-ыг асуудлын учрыг хурдан олж, үнэн зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг даалгалаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсэг хууль хүчний холбогдох байгууллагатай холбогдож мэдээллийг нягтлах ёстой гэж үзлээ.

Цаашдаа ард иргэдийг хагалган бутаргах ийм ёс зүйгүй, увайгүй улс төр хийхээ болихыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат анхааруулав.

Үүнээс гадна “Ардчилсан намын 15 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зуржээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байгаа.

Тодруулбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Р.Амаржаргал, Х.Баттулга, А.Бакей, Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Л.Болд, Б.Болор, Г.Батхүү, Б.Наранхүү, Д.Ганбат нарын нэрс дурдагдсан.

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Болор “Би гарын үсэг зураагүй. Зураагүй байхад зурсан гээд бичсэн байгаа зүйлийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг бүлгийн даргадаа тавьж энэ талаар хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанаар 2015 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Сангийн яамны мэдээллийг сонсчээ. Ирэх 2015 оны төсвийн төслийг хэлэлцээд энэ асуудлаар ажлын хэсэг гаргахаар болжээ.

Д.Эрдэнэбат дарга “Төсвийн төсөлтэй холбоотой маш олон санал гомдол гарч байна гэв. Тиймээс ажлын хэсэг гаргаж дахин нягтлуулахаар болсон. Гэхдээ ирэх оны төсвийн төсөл нь байгаа мөнгөндөө таарсан төсөл болсон. Мөн царцаасан барилгуудыг ашиглалтад оруулах боломжгүй гэдгийг” хэллээ.

Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил сонсогдож байна гэдгийг гишүүддээ хэлж байгаа

-Цөөнхийн бүлэг  зөвшөөрах  эсэх нь хамаагүйгээр өрийн хэмжээг нэмээд явах боломж байна уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн 3/2 нь батлах учиртай. Бид УИХ-ын 3/2-ыг бүрдүүлж чадахгүй байгаа учир Ардын намынхнаас маш олон удаа гуйсан. Таван тэрбум ам.долларын бонд босгох шийдвэрийг УИХ-аас баталчихсан. Үүний 1.5 тэрбумыг авчихсан.Үлдсэнийг нь авъя гэхээр УИХ дахь үл ойлголцол хойш нь чангаагаад байна. Өөрөөр хэлбэл, нэг гараараа ав гээд гар барьчихаад нөгөө гараараа авч болохгүй гээд хориглочихоод байна. Үүнийг улс орныхоо эдийн засгийг бодоод эрүүлээр ярья гэхээр тэд үгүй гээд байгаа юм. Үгүй гэж байгаа бол бид ямар улс орноо баллалтай биш бололцоогоо ашиглах ёстой. Гадаадын эргэлзээ хөрөнгө оруулалт хүлээлтэд орчихсон байгаа. Монголд хөрөнгө оруулахгүй гэсэн хүн байхгүй. гагцхүү энэ улс төрийн тогтворгүй байдал нь хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс улс төрийн тогвтвортой байдлаа бий болгочихоод цаашаа явахад өнөөдрийн олонхид асуудал байхгүй.

-ТЕГ-аас УИХ-ын гишүүдийн туслахыг шалгасан гэсэн мэдээлэл хийсэн энэ талаар мэдээлэл өгөх боломж байнауу?

-М.Зоригт гишүүний туслахыг ТЕГ-аас дуудаж мэдүүлэг авсан талаар бид мэдээлэл авсан. УИХ-ын гишүүд ч мөн мэдээлэл өгсөн. Энэ нь ганцхан М.Зоригт гишүүний туслахаас бус мессеж ирсэн гишүүдийн  туслахуудаас  мэдээлэл авсан юм билээ. М.Зоригт гишүүн өнөөдрийн хуралдаанд суугаагүй шалтгаанаа надад утсаар мэдэгдсэн. Баруун-Уртын авто замын нээлтэд оролцоод өнөөдөр өглөө үүрээр ирсэн учраас  чөлөө авсан. М.Зоригт гишүүнээс өөрөөс лавлаж асуух зүйл байвал та бүхэн тодруулна биз.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар танай намаас 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бүхэнд тайлбар өгнө үү?

-Гишүүдийн нэрс сонинд гарсан байсан. Тэдгээр гишүүдээс өөрсдөөс нь асуугаад үнэн худлыг нь лавласан нь дээр байх. Худал мэдээлэл гишүүдэд түгээх нь сайн зүйл биш. Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэдэг нь Ардчилсан намыг буудахтай адилхан сонсогдож байна гэдгийг гишүүддээ хэлж байгаа.  Бидэнд нуугаад байх зүйлгүй учраас гишүүддээ сануулж байгаа. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг мэдэхгүй учраас  өөр зүйл хэлж мэдэхгүй байна.

-Тавантолгойг хувьчлах асуудал яригдаж байгаа юу?

-Тавантолгойн менежментийн хувьчлалын асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор  Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх компаниудын журам батлагдсан. Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 1-нд дууссаны дараа менежментийн хувьчлал хийгдээд явна гэсэн бодолтой байна. Энэ өвөлд багтааж ажлыг хийж шалгарсан компаниуд хөрөнгө оруулалтаа хийх нь зөв.Энэ нь Валютын урсгалыг  нээх Бас нэгэн  боломж гэж харж байна.

-Нийтийн тээвэрийн үнэ ханштай холбоотойгоор дараа долоо хоногт  ахмадууд жагсаал цуглаан хийх гэж байгаа юм байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Жагсаал цуглааны талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн удирдлагуудтайгаа ярилцах нь зүйтэй гэж бодож байна.

-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх шаардлагагыг орон нутгийн намын төлөөллүүд тавьж байгаа юм байна. Бүлгийн даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Энд болж буй улс төрийн үйл ажиллагаанаас болж манай намынхан хаа хаанаа савлах шаардлагагүй гэдгийг орон нутгийн намынхандаа онцолж хэлмээр байна. Ардчилсан нам гэдэг ганцхан нам байгаа учраас  цаашид ойлголцоод явах нь чухал болохоор танай, манай гэсэн талцлыг өдөөх хэрэггүй. Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй. Ж.Батзандан гишүүн бүлгийнхээ хуралд суугаад, оролцоод явж байна. Харин асуудал үүсэх юм бол намын дүрмэнд маш тодорхой зүйл заалтаар заасан байгаа.

- 2014 оны төсвийн тодотголыг хийгээд эргээд 2015 оны төсвийг батлах нь чамбай төсөв болох баталгаа байна уу? Бодит зардлаа танах боломж байна уу?

-Арваннэгдүгээр сарын 15-нд 2015 оны Улсын төсвийг батлах ёстой. Төсвийг хэтрүүлж хэлэлцсэн  ч хуулийн санкц байхгүй. Хугацааны хувьд маш давчуу гэдгийг хэлж байсан. Тэгсэн ч улстөржсөөр байгаад хугацаа тулчихлаа. Гэхдээ хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх байхгүй. Нэг талаас  зардлаа тана гэсэн ч нөгөө талаас царцаасан хөрөнгө  оруулалтыг барь гээд байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд дур зоргоор  маш олон обьектыг барьж, түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэргүй болсон нь царцаасан обьектыг бий болгосон. Үүнийг дуусгах мөнгө санхүүгийн боломж байхгүй байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна.

gogo.mn


URL:

Нэр: medehgui l dee Огноо: 11 November 2014

Hudlaa buu jujiglee. Ta meden budliad Altanhuyagiigaa halit buudsan bizdee

Сэтгэгдэл бичих