Гүний худгийн хажууд ШТС барьж эхэлжээ

Төв аймгийн Зуунмод хотод баригдаж буй “Петровис” шатахуун түгээх станц нь цэвэр усны нөөц газар болох гүний худгаас 200 м хүрэхгүй газар баригдаж байна. Уг нь гүний худаг цэвэр усны нөөц газраас 200 метрийн зайтай баригдах ёстой. Гэтэл уг шатахуун түгээх станц нь цэвэр усны нөөцтэй ойрхон байхаас гадна хойд талд нь нэгдүгээр уурын зуух байдаг. Уг уурын зуух салхин дээрээ байдаг тул уурын зуухны яндангаас оч хаяхыг үгүйсгэхгүй.
Гадаадын орнууд ШТС-иа айлуултай байтугай хотын төвд ч барьдаггүй. Бас 40 тоннын колонк дэлбэрэхэд нэг км газрыг юу ч үгүй болгодог. Тэгвэл манай аймаг шиг жижигхэн газар нэг колонк дэлбэрэхэд тэр аяараа байхгүй болчихно гэсэн үг юм. Үүнээс гадна бидний нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудал бол цэвэр усны асуудал байдаг. Гэтэл цэвэр усны нөөц дээрээ бензин колонк барьчихаар ирээдүй болсон үр хүүхэд маань химийн хор уух л үлдэж байна.
Иймээс Байгаль орчин аялал жуучлалын газар, Мэргэжлийн хяналтын газрууд зохих шалгалт хийж, арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Бидний эргэн тойронд ийм аюул байх тул иргэд амар амгалан амьдарч чадахгүйд хүрээд байна.

Г.Хишигсүрэн /Төв/


URL:

Сэтгэгдэл бичих