”Тендэр авч өгнө”, ”зуучлана” гэж иргэдийг мэхэлжээ

101434b30937bcedbigИргэд аж ахуй нэгж байгууллагууд ийм зарын дагуу үйлчлүүлээд тендерийг нь аваад баярлалаа гэж хэлээд зогсож байгаа мэт хөнгөн хуумгай хандаж эцэст нь хохирч байна. Хуурамч зарын цаана хууль бус ажиллагаа байдаг тухай бидэнд багагүй сургамж үлдсэн. Гадаадад суралцуулна, ажилд зуучлана гээд амиараа  дэнчин тавих нь шахам ноцтой үйлдлийн золиос болдог олон жишээг бид мэднэ. Одоо эд хөрөнгө, бүтээн байгуулсан баялагаараа хохирох, бие биенээ хуурах, залилах цөөнгүй тохиолдлууд бүртгэгдээд байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын нэрийг барьж “тендэр авч өгнө”, “зуучлана” гэж иргэд компаниудыг хууран мэхлэх, их хэмжээний мөнгө залилан авах оролдлого хийсэн нь баримтаар нотлогдож цагдаагийн байгууллагууд бүртгэгдээд байгаа юм.

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих