УИХ-н дэд дарга Л.Цог хөгжлийн бэрхшээлтэй залууг хулхиджээ

ftrrsw
2012 оны улсын их хурлын  сонгуульд  МАХН, МҮАН-ууд  хамтран  шудрага ёс эвсэл  болж сонгуульд орсон билээ. Уг эвслээс Орхон аймагт Л.Цог, Д. Галбаатар нар нэр дэвшиж байсан билээ. Дээрхи  хоёр  эрхмийн сонгуулын  менежмент, пи-арыг Эрдэнэтийн хөгжлийн бэрхшээлтэй  залуу хийсэн байдаг юм  байна.

УИХ-н дэд дарга Л.Цог  сонгуулынхаа менежмент пи-арыг хийсэн хөгжлийн бэрхшээлтэй залууд бүхий л талаар туслаж дэмжинэ гэдгээ  тухайн үед амлаж  байсан байх юм.

УИХ-н дэд дарга Л.Цог  гэвч өнөөг хүртэл  дээрхи хөгжлийн бэрхшээлтэй  залууд туслах байтугай хийсэн ажлынх нь хөлсийг өгөхгүй луу унжиж хуурч худлаа хэлсээр явдаг юм  байна.

УИХ-н дэд дарга эрхэм  Л.Цог  нь  өөрийг нь УИХ -н гишүүн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн  хөгжлийн бэрхшээлтэй  тэр залуугийн хийсэн ажлынх нь хөлсийг нь гүйцээж өгчихвөл  тэр л шудрага ёс болох биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих