Сэлэнгийн цом спортын анхдугаар наадам болно

10743759_743312545705789_1872925670_n

Спирт үү, спорт уу аяны хүрээнд залуус нэгдэж спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн парад гэх мэт олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцож байгаа. Энэ том давалгааг эхлүүлж, залуусыг эерэг зүйлд уриалах ажлыг Монголын Залуучуудын Холбоо эхлүүлсэн. Өнөөдөр МЗХ-ны бүхий л салбар холбоо, хороод, зөвлөл, клубт 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн залуус хүсэл сонирхлоороо нэгдэж тэмцээн уралдаан зохион байгуулж, оролцож байна. Удахгүй Сэлэнгэ аймгийн залуучууд “Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Ирэх 11-р сарын 21-23-ны өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, үндэсний бөх гэсэн спортын 5 төрлөөр Сэлэнгэ аймгийн 17 сумын залуус өрсөлдөх ажээ.

Техникийн зөвлөгөөн 11-р сарын 15-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 209 тоотод 15.00 цагаас зохион байгуулагдах бөгөөд оролцох багийн тамирчдын хувьд спортын зэрэг цолтой байх нь бүрэн нээлттэй бөгөөд хамгийн олон төрөлд ялалт байгуулсан сум багаараа Шилжин явах цомын эзэд болох гэнэ. Сум бүрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг нэг баг оролцох бөгөөд шатар, теннис, үндэсний бөхөд сум бүрээс хоёр хоёр тамирчин оролцох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих