Орон нутгийн замд осол гарч, 30 хүн гэмтжээ

Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу явж байсан орон нутгийн зорчигч тээврийн автобус онхолдож 30 хүн гэмтжээ. Автобусанд 42 зорчигч явсан байна.

Осол Төв аймгийн Баянчандмань сумаас хойш гурван километрт гарчээ.

Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, дэд хурандаа С.Энхтөрөөс тодруулахад “Ослоор гадаадын дөрвөн иргэн, дөрвөн монгол иргэн хүндэвтэр гэмтэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бусад зорчигч ослын газарт анхны тусламж авсан бөгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж эмч нар үзсэн. Ослын шалтгааныг тогтоохоор хэргийн газарт цагдаа нар ажиллаж байна” гэв.

О.Бүрнээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих