ЭДГЭРДЭГГҮЙ “УЖИГ”
Манай эрүүл мэндийн салбар гэж адуу, үхэр хоёрыг нэг тэргэнд хөллөчихсөн юм шиг л байх юм. Ямар нэгэн юм хийе гэхээр үхэр нь хойш сууж, эврээрээ сэжлээд морио зовооно. Морь нь хааяа хазах, тангарах гэж оролдсоор ажил нь ч урагшлахаа болив. Эцэстээ энэхүү “ужиг” нь эдгэрэхгүй даамжирсаар эцэстээ Эрүүл мэндийн сайд, дэд сайд нарт нь халдварлаж байх шиг. Шалтгаан нь монголчуудыг түгшээх болсон элэгний өвчлөлийн эсрэг үйлчилгээтэй “Sofosbuvir” эмтэй холбоотой. Уг нь дэд сайд Ж.Амарсанаагийн санаачилгаар элэгний вирусийн эсрэг эмийг зарж байгаа үнийн дүнгээс нь хямд зардлаар оруулж ирэхээр АНУ-ын компанитай тохиролцсон тухай мэдээ хэдэн сарын өмнө гарч олон хүнийг баярлуулж байлаа.
Ингээд АНУ-ын “Gilead Sciences” компанийн элэгний С вирусийг эмчлэх 400 мг шахмал “Sovaldi” буюу “Sofosbuvir” эмийг Канадын үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэж Монголд “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох зорилгоор энэ оны долоодугаар сарын 30-нд улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байдаг.
Гэвч “Sovaldi” эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүйгээс нарийвчлан шалгах, сайтар судлах шаардлагатай гэж үзэн хойшлуулжээ. Нэг бүрийн үнэ нь 84 мянган ам.доллараар борлуулж байгаа тус эмийг Монголд 900 ам.доллараар нийлүүлэхээр болсон юм. Гэвч салбар хариуцсан сайдуудынх нь дунд үл ойлголцол үүссэн нь элэгний вирусийг эмчлэх эм өнөөдрийг хүртэл хэрэгцээтэй хүмүүстээ хүрэхгүй байгаагийн гол шалтгаан болоод байна. Энэ хоёр сайдын хувьд нэг нь МАХН, нөгөөх нь АН-ын квотоор орж ирсэнхүмүүс. Нэг нь салбарынхаа дэд сайдын албыг өмнө нь хашиж байсан бол нөгөөх нь Японд хорт хавдар, элэгний эмгэгээр мэргэшсэн туршлагатай. Энэ талаас нь харвал хоёулаа улс төрийн томилгоо гэхээсэээ эрүүл мэндийн салбараа мэддэг илүү ойр хүмүүс. Гэтэл салбарын сайд хэмээх хариуцлагатай албан тушаалыг хашиж яваа, дээр нь эмч мэргэжилтэй хоёр эрхэм хоорондоо зөрчилдөж байгааг юу гэж ойлгох вэ. Элэгний вирусийг эмчлэх эмийг оруулж ирэх нь хэн нэгний ашиг сонирхолтой нь үнэхээр зөрчилдөөд байгааг хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь, хоёрхон хүний зөрчлөөс эрүүл мэндийн салбарын ажил гацаанд орох ёсгүй. Үүнийг ч эмчээс нь Эрүүл мэндийн сайд хүртэл ажиллаж байгаа хүний хувьд тэд хоёулаа мэдэж баймаар. Тиймээс хэн нэгнийгээ хардаж, өөлөхөөс илүүтэй элэгний вирусийн эмийн асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй байна. Тэр тусмаа хүн амын дундахь нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн элэгний вирусийг эмчлэх нь хаа, хаанаа амь тариа мэт хэрэгтэй болсон үед хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах нь та нарын үүрэг. Товчхондоо хэн нэгнийхээ ажлыг гацаадаг эдгэрдэггүй “ужгаа”-саа салах хэрэгтэй байна. Адаглаад элэгний С вируст “дарлуулж”, эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа өвчтнүүд ч баярлана.
ТЭД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ
Н.УДВАЛ:
-Бид тооцоо судалгаа хийсэн. Жилдээ 15 мянган хүнийг хамруулахад улсын төсвөөс 160 тэрбум төгрөг зарцуулах юм билээ. Эмийг бүртгэх эсэхийг яам хэлэлцээд сайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан. Эмийг 900 доллараар оруулна гэснийг дэд сайд Ж.Амарсанаа 1800 доллараар оруулж ирнэ гэсэн. Үүнээс болоод энэ ажилд хамтран оролцож байгаа “Оном” сан, дэд сайд Ж.Амарсанаа хоёрын хооронд маргаан үүссэн. Энэ асуудлыг одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа Дэд сайд Ж.Амарсанаа элэгний С вирустай хүмүүсийг өрөөндөө бүртгээд суудаг болсон. Би энэ асуудлаархи дэлгэрэнгүй тайланг ҮАБЗ, ТЕГ-т хүргүүлсэн.
/Байнгын хорооны хуралд хэлсэн үгнээс 2014 оны аравдугаар сарын 22/
Ж.АМАРСАНАА:
-Хэлэхэд ч ичмээр юм даа. Манай Эрүүл мэндийн яамны зүгээс гадаадад шинээр бүртгэгдсэн эмийг гурваас доошгүй жил тухайн оронд нь хэрэглэсний дараа Монгол Улсад оруулна гэсэн журмыг мөрддөг. Үүнийг үндэс болгоод бас хойшлуулаад байгаа. Уг нь би Эмийн хэлтсийнхэндээ наад заалтаа эргэж хараарай, Монгол Упсын үндэсний эрх ашиг гэж нэг юм байдаг шүү гэж хэлээд л байгаа. Зайлшгүй шаардлагатай үед гурван жил гэдэг энэ заалтыг хүлээхгүй байх нь зөв шүү гээд хэлсэн. Жишээлбэл, хорт хавдрын маш сайн эм гарчихаад байхад бид энэ журмаа дагана аа гээд гурван жил хүлээгээд байх уу. Хавдартай хүмүүсээ харсаар байж алдсаар суух уу. Ийм л байр сууриас энэ журмыг өөрчлөөрэй гэж хэлсэн. Өдий болтол өөрчлөөгүй л байна. Заримдаа ч манай яам юуны төлөө ажилладаг юм бэ гэж гайхдаг ш дээ. Үнэндээ ингэж бодохоор маш их бухимддаг. Монголчуудын нэг номерын өвчлөл элэгнийх болчихоод байхад, нөгөө талд элэгний сайн эм гарчихсан байхад гурван жил хүлээж бай, журмаа барина гээд явж байдаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй яамны хувьд хэр зохистой вэ. Энэ яамны тогоон дотор байгаа би хүртэл ингэж бухимдах явдал олон гарах юм байна шүү дээ. Гурван сарын курс эмчилгээ хийлгэвэл 900 доллар болно. Зургаан сарынх нь 1800 доллар байхгүй юу.
Вирусийнхээ генотипээс шалтгаалдаг юм. Монгол хүнд халдварласан С вирусийн генотип нь ихэвчлэн нэгдугээр генотип байдаг. Нэгдүгээр генотип бол эдгэрэх нь арай уДаан байдаг. Тэгэхээр нэгдүгээр генотипээр халдварласан бол зургаан сараар л курс эмчилгээ хийнэ.
/Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагаас. 2014 оны есдүгээр сарын 8/
“ОНОМ” САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Ч.ГАНХӨЛӨГ:
-”Оном” сан бол энэ эмийг Монгол Улсад оруулаад ирсэн тохиолдолд үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байгаа. Харин энэ эмийг зарж худалдаалах ажлыг тусдаа компани гүйцэтгэнэ. Анхнаасаа энэ эмийг 900 ам.доллараар оруулж ирэхээр ярьсан. Дэд сайд Ж.Амарсанаа санаатай юм уу, санамсаргүй юмуу 1800 доллар гэж ярьсан нь яах аргагүй буруу мэдээлэл. 900 ам.доллараар гурван сарын курс эмчилгээ хийнэ. ДЭМБ-аас гурван сарын курс эмчилгээгээр элэгний С вирусыг бүрэн эмчлэх боломжтой гэж үзсэн. Гэхдээ өөр эмэнд дасал болчихсон өвчтөнд хавсарч хэрэглэвэл зургаан сарын курс эмчилгээ шаардагдана. Энэ өвчнөөр өвчилсөн хүн бүрт зургаан сарын курсэмчилгээшаардлагагүй. Тэгэхээр 900 ам.доллар гэдгээрээ явах нь зөв. Энэ эмийг хэзээ орж ирэхийг хүлээсэн олон хүний хүлээлт байгаа нь үнэн.
News.mn сайтад өгсөн ярилцлагаас/2014 оны аравдугаар сарын 24
URL: