Сарьсан багваахай дуурийг Дорнодчууд эх хэлээрээ тоглолоо
Хөгжимчин Clarence “Gatemouth” Brown хэлэхдээ “Маш олон хүмүүс хөгжмийг буруу зорилгоор тоглодог. Хэдийгээр хөгжим тоглосноор би олон зүйлсийг худалдаж авах боломжтой болдог боловч энэ миний хөгжим тоглох зорилго байгаагүй юм. Сайхан хөгжим эгшиглүүлснээр түүнийг сонсохоор ирсэн хүмүүст сайн сайхан зүйлсийг өгч чадах юм байна гэдгээ би ойлгосон.” гэж хариулсан байдаг.
Тэгвэл энэ тодорхойлолтонд нийцэхүйц сайхан тоглолтыг өчигдөр Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид Австрийн нэрт хөгжмийн зохиолч дэлхийн хөгжмийн ертөнцийн ноён оргил Иоханн Штраусын “Сарьсан багваахай” дуурийг өөрийн хэлээрээ тоглож үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаасан юм.
Энэхүү жүжиг нь дэлхийн олон улс оронд арьс өнгө, үндэстэн ястан, хот хөдөөг ялгахгүйгээр үзэгчидидэд хүрч гэр бүл, хайр сэтгэл, хосоор амьдрах хариуцлага, ёс суртахуун, хүн чанарын тухай өгүүлэх хошин дуурь юм. Энэ л алдарт дуурийг Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид өнгөрсөн сард нутгийн зон олондоо хүргэсэн бол өчигдөр 19 цагаас нийслэлчүүддээ өргөн барилаа.
Сэргэн мандалтын үеийн Европчуудын бүтээсэн гайхамшигт урлаг бол дуурийн урлаг. Хүн төрөлхтний бүтээж бичиж тоглож байсан дууриудаас хамгийн алдартайд нь “Сарьсан багваахай дуурь” зүй ёсоор ордог. Дэлхийн сор бүтээлүүдийн нэг болсон энэ бүтээлийг аймгийн театрын уран бүтээлчид хөгжим бүжгийн коллеж болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран тайзнаа тавилаа.Дуурийн Ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар, ерөнхий удирдаачаар Д.Нямдаш, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
супер