Монголын хүргэн Стивен Сигал хүнийг мөнх наслуулах “Россия 2045” төслөө Путинд барьжээ

shudarga_mn_1413946080_244x323_0_4f0b89477a28e42499031e6149ff61e9@244x323_0xc0a8391b_5739686041363190167

Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигчдээр Брюс Ли, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг.

Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын шашинтан, Ренбүүчи хүн. Холливудын тулаант киноны од Стивен Сигал хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай кино хийхээр Монголд сүр дуулиантай зочлоод буцсан.  Буцахдаа Г.Эрдэнэтуяа хэмээх Монгол бүсгүйг өөрийн нарийн бичгээр ажиллуулна хэмээн дагуулж явсан Стивен Сигал тун удалгүй мөнөөх Монгол бүсгүйтэй хамтын амьдралаа эхлүүлж, тэд хүүтэй болсон билээ.  Хосууд хүүдээ Kun-zang Seagal хэмээх нэр хайрласан бөгөөд  энэ нэрийг Монголчилбол Төгсбаясгалант хэмээх утгатай гэнэ.

Kun-zang Seagal хүү  Стивен Сигалын хувьд долоо дахь хүүхэд нь бол Г.Эрдэнэтуяагийн хувьд анхны хүү. Холливудын алдартай жүжигинтэй дэр нэгтгэсэн Г.Эрдэнэтуяагийн  хувьд япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын гарын шавь нарынх нь нэг. Өөрийгөө Монгол цустай Монгол хүн, эмээ, өвөө маань  Хиагт хавиар нутаглаж байсан  гэж ярих дуртай Холливудын алдарт од Стивен Сигал Монгол эхнэртэй, бас Монгол ламтай.

Тэрбээр гэвш лам Д.Тайвансайхан гэгч залуутай хамт дэлхийн олон орноор буяны ажил хийсэн гэнэ. Ямартай ч Стивен Сигал өөрийгөө Монгол угсааны хүн гэж бидэнд ойлгуулах гэж тун их хичээдэг. Түүний энэ хүсэл мөрөөдлийг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай бүүр хөөргөж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэртэй нэвтрүүлэгтээ түүнийг урьж оролцуулахдаа гайгүй сайн рекламдаж өгсөн удаатай. Энэ нэвтрүүлгийн үеэр “Гар хуруу нь жүжигчин хүнийх шиг уяхан туяхан бус, жинхэнэ морь малтай ноцолддог хөдөөх эрсийн хүдэр бадируун гар мөн. Царай зүс нь яг манай төрөл садан мөн шүү. Дорнын хүний байж байгаа төрх яг мөн дөө, хөөрхий минь” хэмээн уулга алдаж, баахан хүнийг уяраасан удаатай. Гэвч Холливудын нэртэй жүжигчин маань “Монгол хүн” байхаас уйдсан бололтой.

Тэрээр  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хүнийг мөнх наслуулах “Россия 2045” төсөл дээрээ хамтран ажиллах санал бичгээр тавьсан бөгөөд “Би орос хүн. Би орос угшилтай” хэмэн танилцуулсан байх юм.

http://www.shudarga.mn/news/17117.html


URL:

Сэтгэгдэл бичих