Д.Сумъяабазар: Энэ наадамд зодоглохгүй

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд барилдах эсэх нь бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын аварга Д.Сумъяабазараас энэ тухай хариулт авсан юм.

-Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана. Олон ч цолтон төрөх байх. Та хэн хэнийг улсын цолд хүрэх байх гэж бодож байна?

-Одоо сайн барилдаж байгаа аймгийн цолтой бөхчүүд улсын цолд хүрээсэй. Үнэн шударга барилдаад улсын цол авах юм бол олон байсан ч яах вэ дээ. Хэдэн сайхан аймгийн арслан байна. Тэд дөрөв, зургаагийн даваанд тунах, эсвэл том цолтой бөхийн аманд очно. Тэндээс наадмын үзүүр түрүүг таамаглаж болох. Гэхдээ их хэцүү.

-Та улс төрд орсон ч бөхөө хаяагүй биз дээ. 90 жилийн ойгоор зодоглох уу?

-Үгүй ээ. Бөхөөс хөндийр өөд гурав дөрвөн жил болчихсон шүү дээ.

-Нэгэн үед зургаан залуу заан гэж нэрлэгдэж байсан бөхчүүдээс хоёр нь л барилдаж байгаа. Тэр хоёрыг үзүүр түрүүнд үлдэж магадгүй гэсэн таамаг бас байна?

-Г.Өсөхбаяр, Б.Ганбат хоёр үлдэхийг үгүйсгэхг үй. Гэхдээ арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд Н.Ганбаатар, И.Доржсамбуу нар шөвөгт гараад л ирнэ. Мөн залуучууд сайн

Л.Гал


URL:

Сэтгэгдэл бичих