Генетикийн ядуурлын 4 учир шалтгаан

codexxxЯдуурлын тухай таны төсөөллийг өөрчлөх түүх.
Ядуурлын эх үүсвэр хаана оршдог вэ? Ядуурал нь төрөлхийн байх магадлал ямар байдаг бол? Нэгэн судлаачийн үзэж байгаагаар Генетикийн ядуурлын онол байдаг бөгөөд хүмүүс өөрсдөдөө ядуурлыг суулгаж программчилдаг аж. Үүнд 4 хүчин зүйл байдаг:

1. Сэтгэлгээ
Бага байхдаа ангийнхаа охины гэрт ээж аав нь эзгүй үед бид буйдан дээр үсэрч дэвхцэн тоглоцгоодог байв. Ингэж үсэрч дэвхцэхдээ бид бүхэн баярлаж хөөрцөглөдөг байлаа. Хорин жилийн дараа би өөрийн багын найз бүсгүйндээ зочилж очиход бидний багадаа үсэрч дэвхцдэг байсан тэрхүү буйдан өрөөний буланд байрлана. Миний л мэдэхийн тэр диван ердөө өөрчлөгдөөгүй байсан хэдий ч тухайн орчны хоосрол, ядуу байдал намайг сэрдхийлгэв. Шинэ диван, буйдан, толь худалдан авах, эвдэрхий шүүгээ тавиуруудыг солих зэрэгт хэдий хэр мөнгө шаардагдах тухай санаандаа тооцоолов. Ярилцаж байх зуураа би тавиуруудыг цагаанаар будаад ханын цаасыг шинээр сольсон байдлаар төсөөлж амжив. Ялаа батганы баасанд идэгдсэн цонхыг угааж, диван буйдангийн дор хөглөрөх хог новш, баглаж тогтоосон цэцгийн савыг хаяж цэвэрлэхийг хүсч байлаа. Хэрвээ “мөнгө хүрэхгүй бол яана?” хэмээн бодсон хэдий ч модны өнгөтэй хямдхан наалт худалдан авч ширээг бүрж өөрчлөхийг тархи минь шаардаж байлаа. Хаашаа л харна шороо тоос, хир тогтог, хог.
Яагаад ядуу орчин үргэлж бохир заваан байдаг юм бол? гэсэн бодол гэнэт толгойд орж илээ. Би энэ асуултыг таниас мөн асуумаар байна. “Үргэлж” гэдгийг хааяадаа, эсвэл заримдаа гэх байдлаар сольж болох боловч энэ нь асуудлыг зөөлрүүлэхгүй. Хог новш бол мөнгө төгрөггүйн тухай асуудал биш харин сэтгэлгээний асуудал юм. Бодоод үздээ: Хог новш, бохир заваан байдал бол зохих сэтгэлгээний илрэл. Бохир заваан байдал ядуу байдал, ядууралтай шууд холбоотой тул ядуурал, ядуу байдал нь мөн сэтгэлгээний асуудал болох гаргалгаа байна.

Ядуурал, ядуу байдал нь буртагтай толгойд оршино.
Өөртөө мөнгө зарцуулахаас эмээх нь таныг ядууралд хүргэнэ.

2. Бэртэгчин зан
Манай уран зохиолын багш маш ухаантай, гярхай, гайхалтай эмэгтэй байлаа. Багшийнхаа хэлсэн нэгэн зүйлийг би насан туршдаа мартаагүй юм. Хэн нэгэн түүнээс бэртэгчин зан гэж юу болохыг асуухад тэрээр “Бэртэгчин зан бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал хуучин сэтэрхий аягаар уухыг хэлнэ” гэж хариулсан юм. Ихэнх орос айлд нэг ийм ёс байдаг юм: бараан өдрүүдэд зориулж мөнгийг хадгалдаг, гэгээтэй өдрүүдэд зориулж шүүгээнд шинэ аяга тавагнуудыг байрлуулна. Гэвч гэгээлэг өдрүүд бага тохиож, бараан өдрүүдээр амьдралыг дүүргэдэг аж. Хэрэв ирээдүйг хүлээн амьдрах аваас хэзээ ч бүтэшгүй. Үүнээс ядуу байх болон бохир заваан байх нь гутамшиг болохыг би ойлгосон юм. Хоосон толгойтой байх нь гутамшиг ичгэвтэр бөгөөд энэ нь амьдрах орчин болон хүүхдүүдийн сэтгэлгээ, сэтгэл зүйд нөлөөлнө.

Ирээдүйгээ хүлээн амьдрах нь амьдралыг хоосрол, сүйрэлд хүргэнэ.

3. Оногдсон хувь заяа
Зуслангийн байр худалдан авах гэж хорин жил мөнгө хураасан нэгэн эмэгтэйг би мэднэ. Тэрээр хоёр охиноо өөрөө өсгөн хүмүүжүүлсэн юм. Охидууд бараг хагас өлсгөлөн, кашаар голдуу хооллодог байсан байна. Тэд уранхай ноорхой өмд, өмссөн зүүснээсээ болоод хашаанаасаа ч гарахаасаа ичдэг байжээ. Томдсон өмдтэй тул нугалж өмсөх бөгөөд нас нэмж, бие өндөр болох тусам нугалааг тавьж санж санжаар уртасгаж өмсөнө. Ядуугийн зовлон л юм даа. Хоосон нүцгэн ч аргалааад л амьдарна.

Төр засгаас хангалттай цалинжуулж чадахгүй байна. Тэрхүү тогтолцоог биш харин ухаан санааны ялзралыг буруутгав. Ямарч хэмжээний мөнгөтэй ядуу эсвэл баян харагдаж болдог. Ээж нь хүссэн зуслангийн байшин худалдан авсан ба энэ нь өсөж торнин охидуудад огтхон ч хамаагүй байсан бөгөөд харин тэд эмэгтэй хүн байхыг зааж сургаагүйд ээжийгээ байнга буруутгаж зэмлэж байлаа.
Тэдэнд Золушка охины хувь заяа тохиож, тэд хуучирч элэгдсэн сандал, сав суулга, сэмэрсэн даавуу, долоон жилийн настай пальто зэргийг хэдийн харж дассан бөгөөд өөртөө мөнгө зарцуулахаас айдаг болсон байна.
Ямарваа нэгэн зүйл худалдан авсныхаа дараа тэдний сэтгэл санаа хямарч эхлэх бөгөөд шинэээр худалдан авсан зүйл нь тэдэнд гоёдох юм шиг санагддаг байв. Үүнийг л генетикийн ядуурал гээд байгаа юм шүү дээ. Энэхүү ядуурал нь хүний оюун санаанд, эд эсэнд, яс маханд шингэсэн байдаг.

Өөртөө мөнгө зарцуулахаас эмээх нь таныг ядууралд хүргэнэ.

4. Дотоод ухамсарын программчлал
Үгүйрэл хоосролыг харж буй хүүхдүүдэд ядуурал санамсаргүйгээр программчлагддаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд маш их мэдрэгдэнэ. Хоосон хана, заваан коридор, анги танхим нь сурагчдын сурах чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг зохиолч Чехов онцолсон байдаг.
Бохир заваан байдал, ядуурал нь хүнд нөлөөлдөг бөгөөд хэвшмэл хөөрхийлөлтэй олхиогүй орчин нөхцөл нь хүнийг урагшгүй, арчаагүй болгон хувиргадаг.
Ядуурлыг үзэн ядсанаар, жигшсэнээр зарим хүмүүс хөгжиж дэвших, мөнгө олох зэргээр урамшдаг. Гэхдээ ихэнх хүмүүс ядууурлын хүчиршгүй дарамтын дор сөгдөж мохдог.
Зовлон гуниг болон ядуурал нь харилцан уялдаа холбоотой. Зовлон гунигийг өөрөөсөө зайлуул. Мөн ядуурлыг өөрөөсөө холдуул. Баян байх нь сэтгэлийнх. Тиймээс ядуурал ч бас сэтгэлийнх болно.

Баялаг болон ядуурал нь таны оюун ухаан, бодол санааны илрэл юм.


URL:

Сэтгэгдэл бичих