Д.Оюунтуул хагалгаанд орохгүй бол гэлжгий болно
Жүжигчин Д.Оюунтуулд туслах хандивын аянг өрнүүлж эхэлжээ. Түүний түлэгдсэн биеийн эдгэрэлт удаанаас гадна заавал арьс солиулах шаардлагатай бөгөөд яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэдгийг эмчлэгч эмч нь хэлжээ.
Хүзүүний арьс нь гүн түлэгдсэн бөгөөд арьс нь хумигдан эдгэж байгаа тул түүнийг нь даруй засуулахгүй бол гэлжгий болох аюултайг анхааруулсан байна.
Солонгост хагалгаанд орох бөгөөд нэг удаа хагалгаанд ороод зүгээр болохгүй бол хоёроос гурван удаа орох ажээ. Эмчилгээний зардал хэдий хэр болохыг Солонгосын талаас мэдэгдээгүй ч ямар ч байсан гоо сайхны мэс засалд оруулж өгье гэдгээ хэлжээ.
uls.mn
URL: