Эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авч байна

30gvhbmmrgcnrns7jtihie6lth

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд болж байна.
Уг өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлэх юм.
Тухайлбал, УИХ-н гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, сайжруулсан, бүрэн шаталттай зуухны танилцуулга, зуух борлуулалтын цэг ажиллуулж гэрээ шууд хийх, дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах аж.
Мөн худалдаа үйлчилгээний байгууллагуудын хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг гаргах, иргэдийн санал хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх /хөнгөлөлт тусламж хүссэн материал хүлээн авах, таяг, тусгай хэрэгсэл олгох, ахмад настан, ХБИ-ний автобусны билет бичих, хаяж гээгдүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээх/, дотор, мэдрэл, хүүхдийн эмч, уламжлалт эмчилгээ, бариа засал, Хэвлийн ЭХО, Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр болжээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр цэргийн штабаас энэ оны шинэчилсэн тоо бүртгэлээс завсардсан 18-50 насны иргэдийг торгуульгүйгээр бүртгэх, замын цагдаагийн тасгаас ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтарч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах, татварын хэлтэс энэ сарын татварын бүх төрлийн хоцорсон тайлан хүлээн авах юм.


URL:

Сэтгэгдэл бичих