З.Энхболд : Миний утаснаас хүртэл надруу SMS ирж байна ТЕГ-т шалгах үүрэг өгсөн

5eff46qnquvo6hdut59r25istУИХ-ын чуулганы хуралдаан дээр А.Бакей гишүүн утсан харилцаанд асуудал гарч, өөрийнх нь өмнөөс бусад руу мессеж ирсэн талаар мэдээллэв. Тэрээр “Миний утсаар, миний тойргийн гишүүдэд зүй бус бүдүүлэг мессеж илгээсэн байна. Мобикомын утасны дугаартай, нэр бүхий хэдэн гишүүний өмнөөс мессеж илгээсэн байна. Энэ бол хүний эрхэд, хууль тогтоогч гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. УИХ-ын гишүүний утаснаас хүртэл өмнөөс нь мессеж бичиж болж байгаа юм бол жирийн иргэдийн утсан харилцаа юу болж байх билээ. Мобикомын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж байна уу. УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхтэй. Би ч өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Иймд энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй”  гэсэн юм.

Хуралдааны дарга З.Энхболд ч мөн үүнийг хүлээн зөвшөөрч “Миний утаснаас над руу мессеж ирсэн. Би Тагнуулын Ерөнхий газрын Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн. Хүний утаснаас мессеж бичдэг зүйл байгаа бол асуудал байна. Үүнийг олж тогтоо гэх үүрэг өгсөн” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих