Хувьцаагаар яаж ашиг олох вэ?

8808082-business-success-competition-concept-1024x770-300x225

Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулинд Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Хувьцаа нь танд 2 төрлийн орлого авчирна.

Ноогдол ашиг гэж юу вэ?

Ноогдол ашиг гэдэг нь жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал.

Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг

Хөрөнгө оруулалт нь компанид орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдаж авах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээрээ зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж , ирээдүйд өндөр ашиг олох үндэс суурь нь болдог. Энгийнээр тайлбарлахад Та ямар нэгэн компанийн хувьцааг 300 төгрөгөөр худалдаж авсан. Хувьцаа маань хэсэг хугацааны дараа 500 төгрөг болон өсөхөд та хувьцаагаа заран ашиг олж болох юм.Үүнийг л ханшийн өөрчлөлтөөс ашиг олох гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих