Ийм улаан цайм булайгаа дэлгэсэн ТЕНДЕРИЙН АЖЛЫГ энэ яваа насандаа анх удаа үзлээ

Ухаант монголчууд бүгд ШЭЙР хийгээд тэр Алтанхуяг, Бат-Үүлд хүргэж өгнө үү?

Ийм улаан цайм булайгаа дэлгэсэн ТЕНДЕРИЙН АЖЛЫГ энэ яваа насандаа анх удаа үзлээ.

Москва хорооллын араар тавигдах гэж буй зам нийтийн эзэмшлийн талбайг өм цөм огтлохоор шийдэж. Орцноос ердөө 2м хүрэхгүй өнгөрч байна. Шинэ баригдах гэж буй байшинг бараг л огтлоод гарахаар горитог татжээ.

Замын компанид нь хэлэхээр өндөр нь 4 м та нар айлтгүй гэнэ. Айлын цонхоор машин давхиж орох юм байна л даа. УБ хотод байхгүй өргөн зам тавихаар горитог татсан байна ш дээ. Хурдны зам юм уу, Өргөн нь элбэг 15м.

Хот төлөвлөлт бүр утгаа алдаад Чингис, Самурай бондын мөнгийг хувааж идэх гэж улайрахдаа хаа хамаагүй зам тавьдаг болоо юу? Яг энэ хавьд зам тавих ямарч шаардлага алга.

Зам тавьж байгаа компани нь шинэ байгуулагдсан ах дүүсийн компани юм уу? Хаашаа юм. Гортиг татах будаггүй болчихоод ээж рүгээ утасдаж “Ээжээ будаг авах мөнгө дууссан. Эгчид 6000₮ байна” гэхэд хариуцсан нэг эмэгтэй нь ирэнгүүтээ утсыг нь аваад “Ээж яаралтай будаг авах мөнгө хурдан хүнээр явуул” гэж авч байх юм. Энийг юу гэж ойлгох вэ??? Алтанхуягаа. Огцрохгүй энэ тэр гээд ширээ сандал булаалцалдаж байхаар энэ мэтийн тендерийг шалгаач ээ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг юм шүү.

Нийтийн эзэмшлийн талбай дээр 1 ч шон босгохгүй гээд байсан Бат-Үүл дарга юу хийж, юу харж сууна вэ?

Манай жолооч нар чинь өдөр шон мөргөчихдөг, Машинтайгаа айлд давхиад орчихдог улс шүү дээ.
Хүүхэд, хөгшид гээд оршин суугчдын аюулгүй байдал хаачих вэ? Нийслэлийн ИТХ-ын эрхэм түшээд юу бодож сууна вэ?

Tserendulam Zayakhuu

URL:

Сэтгэгдэл бичих