Орчлон констракшнийг иргэд эсэргүүцэж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн II, III хрооны оршин суугчид ярьж байна. Энэ жилээс Нэхмэлийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг дахин төлөвлөлтөд хамруулан нурааж буурин дээр нь цоо шинэ орон сууцнуудыг сүндэрлүүлна гэсэн юм байна.
Гэтэл иргэдийн хүсэн хүлээж байсан зүйлд дүүргийнх нь засаг дарга болон төрийн түшээдтэй харьцаад сурчихсан ичих нүүрээ элгэндээ наасан компани саад болсоор удсан гэх. Нэг ёсондоо төр нь оршин суугчдынхаа эрх ашгийн эсрэг, хөрөнгө мөнгөтэй компанийн талд зогсжээ хэмээн тодорхойлж болно.
Шинэ орон сууц барих тендерт Фүжи Холдинг ХХК, Орчлон констракшн ХХК өрсөлдөж байгаа аж. Фүжи Холдинг нь монголчуудад хэдийнэ шалгарсан чанар болоод буй япон технологиор орон сууцнуудыг барина, тэр хугацаанд Нэхмэлийн шарын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгон, улмаар орон сууцуудаа барьж дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөө санал болгожээ.
Тэгвэл тэдний өрсөлдөгч Орчлон констракшн ХХК-ийн зүгээс албан тушаалтнуудтай л учраа олж байвал иргэдийн юу гэх нь хамаагүй гэсэн байдлаар харьцаж эхэлсэн нь Нэхмэлийн шаруудын оршин суугчдын дургүйцлийг хүргэжээ.
Орчлон констракшныхан иргэдтэй хэт доромжилж дээрэлхсэн өнгө аясаар харилцаж та нар наад өмхий юмнаасаа салахдаа юун дургүй юм гэдэг бол дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг хоёр компанийн хооронд сонгууль шиг л юм болж байна гэж бидний 40 50 жил амьдарсан гал голомтыг, үр хүүхдүүд маань дахиад 40, 50 жил амьдрах орон байрыг маань дөрөвхөн жилийн хугацаатай хар хор дүүрсэн сонгуультайгаа жишиж байна.
Хүн бүр л Япон технологиор орон сууцаа бариулахыг хүсэж байна. Бид Орчлонгийн өмнөх байрнуудын чанар чансаа, ямар муу барилга барьдаг олон асуудал но-г бүргдийг мэдээд татгалзаад байхад хүчээр бидэнд шахаад байна. Гэх мэтээр II хорооны Б.Халиун, П.Доржсүрэн, С.Нарантөгс нарын тэргүүтэй иргэд, оршин суугчид ярьсан юм.
URL: