Мобиком мэдэгдэл хийлээ

SONY DSC

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өмнөөс өөр хүмүүс рүү болон өөрсдийнх нь дугаарт мессеж очсон хэрэг гарсантай холбоотойгоор Мобиком корпараци сая мэдэгдэл хийсэн юм. Мобиком корпараци хүмүүсийн утасны дугаарыг ашиглан хүмүүс рүү мессеж бичих өөрийнх дугаараас өөрийнх нь дугаарлуу мессеж бичих зэрэг үйлдэл гарсан гэх яриаг шалгаж арга хэмжээ авсан гэнэ. Тодруулбал, гадаад улсаас манай улсын үүрэн операторуудад ирсэн, хууль бус мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ авсан талаар Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, Дэд захирал Н.Энхсайхан нар мэдэгдэл хийсэн юм. Энэ явдал нь Мобикомын хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, мэдээллийг задруулсан, ил болгосон асуудал огт биш юм байна. Одоогийн байдлаар асуудал дагуулаад байгаа тэрхүү мессежүүд нь Румын Улсын Водафон үүрэн операторын сүлжээнээс ирснийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг хязгаарласан юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих