Хүүхдийн эрх хөлийн гишгүүр болж дээ

527-1414116822e8966fc2aa7ae85338bfdd63d7a3c607bigЦахим хуудсуудаар гурван настай бөө хүүгийн зураг нэлээд тархлаа. Тэр жаахан амьтан мухар сүсэгтнүүдийн бишрэлийн золиос болов уу. Эсвэл ашиг хонжоо хайсан этгээдүүдийн мөнгө олох хэрэгсэл болж байж ч мэднэ.

Бие даан шийдвэр гаргах насанд хүрээгүй олон олон дунд сургуулийн хүүхэд бөө, удган болж байна. Нэг анги арав гаруй бөөтэй. Багш нь хүртэл бөө дунд сургуулийн анги байдаг талаар “Өдрийн сонин” сурвалжилж л байсан.

Тэд зөвхөн бөөлдөг бол хамаа алга. Элдэв зан үйлийн нэрийдлээр архи ууж, тамхи татаж байна шүү дээ. Буддын хийдүүд ч цагаахан биш. Орон нутгаас олон хүүхэдтэй айлын хүүхдийг хотод авчирч хийдэд суулгаж байна.

Эцэг, эх нь “Энэ олон хүүхдийн нэг нь лам болбол буянтай” гэх зэргийн юм ярьж сүсэглээд л явуулчихдаг. Хамба лам нар шиг баян, лам банди нар шиг боловсролгүй хүн бараг алга.

Уг нь Монгол Улсад ийм байдал гарах ёсгүй. Манай улс олон улсын хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн орон. Хүүхдийн эрхийн конвенц 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж 1990 оны есдүгээр сарын 2-ноос мөрдөгдөж эхэлсэн.

Манай улс уг конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэж “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд батлан гаргасан байдаг. Өдгөө дэлхийн 191 орон уг конвенцид нэгдсэн бөгөөд хамгийн олон оронд зөвшөөрөгдсөн конвенц гэдэг.

Хамгийн түрүүнд нэгдсэн боловч хэрэгжүүлэх талаар өдий 25 жил өнгөрөөд байхад хуруугаа хөдөлгөөгүй нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. Хэрвээ аливаа конвенцид нэгдэн орсон бол “Манайх ийм заншилтай юм”, “Ийм өөр хууль бий” гэсэн шалтгаан тавьдаггүй ёстой.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид тохируулан хуулиа гаргаж, ягштал мөрддөг. Үүнийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ер нь мэддэг болов уу. Гадаадууд биднийг олон улсын жишиг, конвенцид нэгдсэн орон гэж харж байгаа. Гэтэл хөшигний ард хайран ч хүүхдүүд тоглуулж байна.

Хүүхдийн эрхийг хамгЭалах хэдэн ТББ нь хүүхэд аймшигтайгаар эрсэдсэн хэрэг дуулиан тарьвал гарч ирж матрын нулимс унагаад алга болдог. Хэрэв олон улсын Хүүхдийн эрхийн конвенцид огт нэгдээгүй байсан бол гадаадын хүний эрхийн томоохон байгууллагууд суртал нэвтрүүлэг, кампанит ажил хийх л байсан байх даа.

Ж.Баяр

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих