Улаанбаатар-манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо

p194vp1lfe1jo8dghujn8br801
10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо. Өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл болсон энэ удаагийн уулзалтаар БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатар хотын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцууллаа. Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа төдийгүй сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж байгаа хот юм. Тус  хотод жилд 4,6 сая жуулчин ирж, аялал жуулчлалаас 6,9 тэрбум юанийн орлого олдог байна. 2013 оны 10 дугаар сараас “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсноор хоёр бүс нутгийн хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн юм. Харин ОХУ-ын иргэд манай улсад 11 дугаар сараас эхлэн визгүй жуулчлах болсонтой холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аяллыг зохион байгуулах боломж бүрдэж байгаа бөгөөд талууд харилцан ярилцаж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
p194vp0bsns7b12hqpujkie197m2

URL:

Сэтгэгдэл бичих