Хятад улсын эмнэлэг сайдын ахлах зөвлөхөд мэдэгдэл хүргүүлсэн байна
Н.Алтанхучг сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд Бээжингийн “Яамэй” гэх эмнэлгээс энэ сарын 20-нд мэдэгдэх хуудас ирүүлжээ.
Тус мэдэгдэлд “Манай эмнэлэг таны туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг 3 жил эмчилж сайн үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас курс эмчилгээний дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
Таны өнгөрсөн удаагийн эмчилгээ энэ оны 06 сарын 28-ны өдөр хийлгсэн байна. Тэрнээс хойш эмчилгээний завсарлах хугацаа нэлээд удаан хугацаагаар холдсон тул ойрын өдрүүдэд манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү. Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу” гэжээ.
URL: