Танилц: “China Airlines” тэнгэрийн лоунж гэгдэх тансаг онгоцоор үйлчилнэ

Тайваны “China Airlines” компанийн тансаг зэрэглэлийн онгоцыг тэнгэрийн лоунж хэмээн нэрлэж байна. Цоо шинэ Boeing 777-300ER маркын 358 хүний суудал бүхий энэхүү тансаг хөлгийг Тайваны урлагийг таниулах зорилгоор тохижуулсан аж.

Тэнгэрийн лоунжид цай амтлах хэсэг, кофе салон, коктейль бар, буйдан болдог суудал, өндөр тааз, 21 инчийн дэлгэц, хятад, англи номоор дүүрсэн номын тавиурууд гээд олон зүйлийг онцолж болно. Мөн энэ лоунжоор зорчигчид хятад, тайван хоол, зургаан төрлийн цай, орон нутгийн кофе, тапас болон коктейль зэргээр үйлчлүүлэх аж.

Тэнгэрийн лоунжийн 40 суудал нь дээд зэрэглэлийнх, 62 суудал нь дунд, 256 суудал нь хямд зэрэглэлийнх аж. Онгоц энэ оны 12 сард Таоюанаас Лос-Анжелес хүртэл анхны нислэгээ хийх бөгөөд ирэх оноос тогтмол нислэг үйлдэх юм байна.
Д.Идэр
11111
11111
11111
11111
11111


URL:

Сэтгэгдэл бичих