Оюу толгойгоо Н.Энхбаяр алдсан юм бол Ц.Элбэгдорж …

527-14140579601ffffffffffffaСэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлчийн ярилцлагад одоогоор олон асуудал үүсгээд байгаа Оюу толгойг хөндөж хэлэхдээ: Монгол улсын Орсст төлөх 250 сая доллар Фрийдландаас зээлдэж авах нэрийдлээр авч Оюу толгойн лицензийг өгснөөс асуудал үүссэн. Оюу толгойн хэрэг явдалд Н.Энхбаяр буруутан гэх аясын зүйлийг ярьжээ.

Үнэхээр Н.Энхбаяр буруутан байсан юм бол 2009 онд бүгдээрээ шударга байцгаая гэсэн уриалгатай гарч ирж ард түмний санал авч Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж яагаад түүний алдааг залруулж Фрийдландаас хууль бус Оюу толгойн лицензийг хурааж авахын оронд 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюу толгойн луйврын гэрээг байгуулах олон улсын хуйвалдааныг дэмжиж өөгшүүлээд зогсохгүй С.Баярын хэлснээр Оюу толгой бол бид бүгдийн анхны хайр гэж уйлалдах шахуу юм болж найр наадам хийсэн юм бэ?

Мөн Н.Энхбаярын нөгөө нэг алдаа нь Эрдэнэтийн Оросын талын хувийг монголчууд авах байсан боломжийг алдсан гэх маягийн үгийг ярьжээ.

Н.Энхбаяр Монголынхоо салхиар амьсгалаад буцах уу? Аль эсвэл…

Н.Энхбаяр Монголынхоо салхиар амьсгалаад …

Тэр эх орондоо иржээ. Гэхдээ бүр биш түр ирсэн бололтой. Түүнийг ирэнгүүт удахгүй буцах гэнэ. Солонгосын иргэн болсон гэх зэргээр шуугиан хүчтэй дэгдэв. Ирэхийнх нь өмнөхөн Монгол улсын Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө, би түүнийг шоронд биш Солонгост эмчлүүлж байгаа гэж бодож байгаа.

Тийм болохоор эх орондоо ирвэл зүгээр юм гэж мэдэгдсэний дараа тэрээр эх орныхоо босго алхангуут эх орны минь салхи сайхан байна шүү,, ийм салхи Сөүлд алга гэж хэлэв.

Мөн үүний өмнө Элбэгдоржтой ярилцсан Ганчимэг сэтгүүлч солонгост очиж хөл болж авсан “Монголын зуун эрхэм” нэвтрүүлгээр Сөүл хотод аж төрж буй Н.Энхбаярын амьдрал, хувь заяаны тууж гарах байсныг хаасан гэсэн яриа гарсантай холбогдуулан тэр нэвтрүүлэг гараг л даа, манайд бүх юм чөлөөтэй ш дээ, янз бүрийн яриа хөөрөө гарах тусмаа сайхан ш дээ гэж тэрээр хэлсэн.

Монгол эх орны сэрүүн салхи сайхан байна шүү гэж эх орондоо ирж ярилцлага өгөх бүрдээ дуучин Оюунтүлхүүр хэлдэг байсан билээ. Мөн Их аварга Дагвадорж ч ирэх бүртээ Монголын агаар сайхан байна шүү гэж уулга алддаг байсныг бид ажигласан.

Монголын сэрүүн сайхан салхи юутай эрхэм болохыг, юутай сайхан, юутай үнэтэй болохыг эх орноосоо хол байсан хүмүүс л мэдрэх ажгуу. Н.Энхбаяр монголдоо ирээд монголынхоо салхиар цээж тэнүүн удаан амьсгалж чадав уу?

Учир нь түүнийг бүгчим халуун өрөөнд олон уулзалт, олон хурал цуглаан, бугширсан олон асуудал, асуултууд угтсан бололтой. Энэ үеэр Н.Алтанхуягийн засгийн газрыг өөрчлөх, Н.Алтанхуягийг огцруулах гэх мэтийн олон асуудлууд гарсан учраас эрх баригч намуудын нэг МАХН-ын том даргын хувьд том яриа хөөрөө, тохиролцоо, ээдрээ гарсан нь тодорхой.

Нэн ялангуяа халуун бүгчим өрөө нь түүний намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн хурал цуглаан, гомдол санал, цөхрөлөө тайлах хурлууд байлаа. Урваач шарваачид, ордоны хуйвалдаан хов жив гэх мэтийн тайлагдахгүй асуулт, асуудлууд олноор гарсан бололтой.

2016-17 он болон түүний дараах асуудлаар томчуул хөшигний ард тохиролцоо хийсэн гэсэн эзэнгүй яриа Улаанбаатарын гудмаар намрын салхитай цуг тэнүүчиля^ явна. Энэ нь үнэн эсэхийг хэн мэдлээ.

Ийм онцлог намрын өдрүүдэд ирсэн Н.Энхбаяр нүүдлийн шувуутай цуг буцаж одох юм болов уу?

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих