Хүн Чанар – гэж юу вэ?
Багш шохой аван самбар дээр томоос том (1)-ийн тоо бичээд: “Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв.
Тэгээд ард (0) нэмж бичээд: “Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна.” гэв. Дахин нэг (0) нэмээд: “Энэ бол туршлага. (10) байсныг (100) болголоо” гэв. (0)-үүд цааш үргэлжилсээр: Ур чадвар, Сахилга бат, хайр дурлал.. (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.
Тэгснээ самбарын алчуур аван эхэнд бичсэн (1)-н тоог арчиж орхив. Тэгээд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш нь:
“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэжээ.
ЭНЭХҮҮ ЗУРГИЙН НЭРИЙГ “ЭР ЗОРИГ,НИНЖИН СЭТГЭЛ” ГЭДЭГ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ЗУРАГ НЬ 2002 ОНД ИРАКТ ХОТОД БОЛСОН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕЭР 2 ТАЛЫН ДУНД ШАРХАДСАН ИРАК ОХИНЫГ АВРАХЫН ТУЛД АМЕРИК ЦЭРЭГ АМЬ БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН ГАЛЫН ӨӨДӨӨС ГҮЙН ГАРЧ ОХИНЫГ АВАРСАН БОЛОВЧ ОХИН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭХ ЗАМДАА ШАРХАА ДААЛГҮЙ НАС БАРСАН ЮМ…
URL: