М.Зоригт гишүүн ерөнхий сайдыг огцруулах бичгээ ил гаргалаа

М.ЗоригтУИХ-ын гишүүн М.Зоригт Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл бэлтгэж байгаа, үүндээ 10 гаруй гишүүнээр гарын үсэг зуруулсан гэж өчигдөр телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Харин тэрээр өөрийнхөө албан бланкан дээр бичсэн энэхүү тогтоолын төслийнхөө эхний хуудсыг жиргэж, олон нийтэд ил болгож эхэллээ. Агуулгаас нь харвал АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг МАХН-тай байгуулсан гэрээг нь үндэслэл болгож огцруулах бичиг үйлдсэн аж. Гэхдээ М.Зоригт гишүүн гарын үсэг зурсан хуудсыг нь хараахан олонд зарласангүй.
Р.Бурмаа гишүүний сэтгүүлчдэд хэлснээр уг тогтоолын төсөлд одоогоор 11 гишүүн гарын үсэг зураад байгаа юм байна.

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 November 2014

М.зоригт гишүүн ямар муухай,ёс суртахуунгүй юм вэ.Наад бичсэн зүйл чинь үнэн юумуу.Ариал өөр ажлын идэвх харагдаад байх юм.

Сэтгэгдэл бичих