МУСТА Л.Банзрагч: Төрмөл юм чинь хашгирна даа

20141023035614“Хөх торгон дээл” ардын дууг шинэ хэлбэрээр дуулж, нийтийн дууны салбарт хүч түрэн орж ирсэн дуучдын нэг бол Лодойн Банзрагч. Нэрт дуучин асан Д.Банзрагчийн ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг сэргээн дуулснаараа тэрээр маш богино хугацаанд олны танил болж чадсан билээ. Залуу дуучдын хувьдхэн нэгэн нэрт дуучин агсны дууг сэргээн дуулж, богино хугацаанд “од” болох гараа Л.Банзрагчаас эхэлсэн гэж хүмүүс үздэг. Сэргээн дуулж олны хараанд өртлөө ч авъяасаа тордохгүйгээс замаасаа алга болж байгаа дуучид цөөнгүй ч энэ “зовлон” Л.Банзрагчийн хувьд асуудал биш бололтой. Тэрээр хөдөө орон нутгаар явахдаа зарим аймаг дээр гав ганцаараа гурван удаа дараалан тоглолт хийдэг гэнэ. Хамгийн гол нь өөрөө хөтлөөд, ам барих проблемгүй гурван удаагийн таван цагийн тоглолтыг өөрөө авч гардаг байна. Тэрээр угаас өндөр хоолойгоор дуулдаг. Үүнийг нь харсан хүмүүс “Ам барихгүйгээр цуцахгүй байна уу” гэж асуухад Лодойн Банзрагч “Төрмөл юм чинь хашгирна даа” гэж томорсон байна. Өмнөд Солонгост хийсэн тоглолтоороо 18 цаг нойргүй явчихаад тайзнаа гараад юу ч болоогүй юм шиг дуулахыг нь хараад цуг явсан хүмүүс нь “Төрмөл гэдэг нь аргагүй юм байна” хэмээн шогширч суудаг.

Н.Нараа

agshin.mn

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих